ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 7 /dpa/. АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф ойрын өдрүүдэд Майами хотод Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн (ҮАББХЗ) нарийн бичгийн дарга Рустем Умеровтой уулзана гэж Цагаан ордон дахь эх сурвалжууд лхагва гарагт мэдээлжээ.
Р.Умеров "Мидас" авлигын хэргийн асуудлаарх Дээд Радагийн түр мөрдөн шалгах комиссын хуралдаанд оролцох боломжгүй болсон нь энэ мэдээллийг шууд бусаар баталж байна.
Энэ оны тавдугаар сарын байдлаар, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа талуудын хооронд зуучлахыг оролдож байгаа хэдий ч Орос, Украины хоорондох энхийн хэлэлцээ үндсэндээ мухардалд ороод байгаа юм. ОХУ өөртөө нэгтгэсэн нутаг дэвсгэрүүдийн статус, мөн Украинд олгох аюулгүй байдлын баталгаатай холбоотой санал зөрөлдөөн одоог хүртэл шийдэгдээгүй хэвээр байна.
АНУ-ын цэргүүд Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэнтэй холбоотойгоор Цагаан ордны Украины дайныг зохицуулах хүчин чармайлт зогссоноос хойш Вашингтон, Киевийн төлөөлөгчид анх удаа хэлэлцээ хийх гэж байна.
Өмнө нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Bloomberg" агентлагт өгсөн ярилцлагадаа С.Уиткофф, АНУ-ын Ерөнхийлөгчийн хүргэн Жаред Кушнер нарыг Киевт урьсан боловч хэлэлцээ болоогүй гэдгийг дурдаж байсан юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл3
Пошли на хуй
Орос дайнаа зогсоо
Зеленский өөрийн итгэмжлэгдсэн хүмүүсийн эсрэг шинээр нотлох баримт гаргаснаас болж авлигын дуулианы төвд оржээ. Энэ тухай Германы Берлинер Цайтунг сонинд мэдээлсэн байна. Өмнө нь Украины засгийн газар доторх томоохон хэмжээний авлигын нотлох баримт бүхий ярианы бичлэгүүд нийтлэгдсэн. Эдгээр бичлэгт Зеленскийн дотны хамтрагч Тимур Миндыч, Зеленскийн албаны дарга асан Андрей Ермак болон хэд хэдэн сайд нар багтжээ. Бичлэгт Миндыч, Украины Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров нар боловсон хүчний өөрчлөлт, зэвсгийн асуудал, хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийн талаар ярилцжээ. Сэтгүүлчдийн үзэж байгаагаар албан ёсны яллагдагчаар татаагүй ч Умеров албан тушаалаасаа огцрох магадлал өндөр байна. "Умеров нь Зеленский өөрийн эрх мэдлийг хамгаалахын тулд хохирсон итгэмжлэгдсэн хүмүүсээ золиослохын бэлгэдэл болж магадгүй" гэж тайланд дурджээ.