Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 4 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 424 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 331 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.
Одоогоор ажиллагаанд 93 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа 1 нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.
Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 126 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 23 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлүүдийг тогтоож, авлигын эсрэг хууль тогтоомжид заасан хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 37 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
Лхагва - 05 сарын 06,
2026
Сэтгэгдэл1
МАН Харбины гэрээг хэзээ нууцаас ил гаргах вэ? Төрийн нууц гэдгийн ард МАН-ын дарга нарын улсаа худалдсан хулгай луйварцавчаа байдаг гэдгийг ард түмэн мэдэж байгаа шүү.Хятадын элчин сайд Шэнь Миньжуанд хүсэлт гаргаж шалгуулах естой. Үүнд бас хятадын нүүрс худалдан авагч компаниуд Монголын дарга нартай хуйвалдан мөнгө идэж байгаа асуудал байгаа..Хятад улс авлигалчдаа бас шалгах естой.