Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д өнөөдөр /2026.08.07/ ажиллав. “ДЦС-3” ТӨХК нь нийслэлийн дулааны эрчим хүчний 32 хувь, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 10 хувийг хангадаг, үйлдвэрлэлийн хэмжээгээрээ ТӨК-иудын хоёрдугаарт эрэмбэлэгддэг.
Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл, их засварын гүйцэтгэл 70 гаруй хувьтай үргэлжилж байна.
“ДЦС-3” ТӨХК-ийн үндсэн дөрвөн тоноглол, дунд гурван тоноглол, туслах 96 тоноглолын засварын ажил дунджаар 77 хувийн гүйцэтгэлтэй, 10 дугаар сарын 1-нд багтаан 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил нь бүрэн дуусна хэмээн тус станцын Гүйцэтгэх захирал Б.Сандуйжав хэллээ.

Ерөнхий сайд “ТЭЦ-3” ТӨХК-ийн засварын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахыг холбогдох төлөөллүүдэд үүрэг болголоо.
Тодруулбал,
-“Засгийн газрын нөөц сан”-аас 2.1 тэрбумаар санхүүжүүлж буй зуух №4, №8-ийн засвар, угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд буюу 2026 оны 10 дугаар сарын 01-нд дуусгах
-Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Турбингенератор-7”-ийн шинэчлэлийг ирэх өвлийн оргил ачааллаас өмнө буюу 2026 оны 12 дугаар сард дуусгаж, ашиглалтад оруулах
-“Турбингенератор-9”-ийн шинэчлэлийг 2026–2027 оны өвлийн их ачааллын хугацаанд ашиглалтад оруулах
-Үнсэн сан №4-ийн газар шилжүүлэх ажил удаашрч буй асуудлыг судалж шийдвэрлэх
-Ашиглалтын хугацаа дууссан, нэн яаралтай шийдвэрлэх 25 МВт “Турбингенератор-5”-ыг шинэчлэх ажлыг 2027 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгаж, ажлыг эхлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэхийг тус, тус үүрэг болголоо.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, ирэх оны улсын төсөв өргөн мэдүүлэхээс өмнө нөхцөл байдалтай танилцаж байна. Засгийн газар эрчим хүчний салбарын шинэчлэлийг тууштай үргэлжлүүлж, шаардлагатай бодлогын болон хөрөнгө оруулалтын дэмжлэгийг цаашдаа ч үзүүлнэ гэлээ.
Засгийн газар эрчим хүчний салбарт өнгөрсөн 120 гаруй хоногийн хугацаанд дараах үндсэн чиглэлээр шинэчлэл эхлүүлж, бодит үр дүн гаргаад байна.
-Таван аймагт сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Гэрээ байгуулснаас хойш нэг сарын хугацаанд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 20-63 хувьтай үргэлжилж байгаа. Гүйцэтгэлд Засгийн газар онцгой анхаарав.
-Эрчим хүчний салбарын ухаалаг шилжилт эхэллээ. Үйлдвэрлэлээс хэрэглэгч хүртэлх нийт системийн хэмжээнд үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглээ, төлбөр тооцоо, алдагдал, зардлыг ил тод, хяналттай, үр ашигтай болгох цогц шинэчлэл эхэллээ.
-Шинэ эх үүсвэрүүд ашиглалтад орж байна.
-Шинэ эх үүсвэр барихын зэрэгцээ одоогийн станцуудын найдвартай ажиллагааг хангахад онцгой анхаарч, олон жил хуримтлагдсан их засвар, шинэчлэлийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх зэрэг ажлуудыг хийж, гүйцэтгэжээ.



Пүрэв - 08 сарын 27,
2026
Сэтгэгдэл5
Орос новшнууд Монголд байнга дээрэлхүү ханддаг.
заа яахав дээ, тэгж л байг, бид чимээгүйхэн урдах ажлаа сайн хийгээд бас модон жорлонгоо цэвэрлээд байвал барав
Өмхий хужаагийн эрлийзээ өмхий хужаагийн эрлийзүүд хятадаас авсан генератор нь шатаж байсан шүү өмхий хужаагийн шээсээ
ОРСЫГ ҮЗЭН ЯДАГЧ ГАДААДАД САЙРХАГЧАА БИ ОРСУУДЫН БАРЬСАН НАМ ДАРАЛТЫН ГАНЦ 12 B.M -ИЙН ТУРБИНТАЙ БАЙХАД АЖИЛЛАЖ БАЙВ ТҮҮНЭЭС ХОЙШ ОРСУУД ТЭЦ- ГУРАВ ТЭЦ -ДӨРВИЙГ БАРЬСАН 1979 ОНД НААД НАМ ДАРАЛТЫН СТАНЦЫН ТҮЛШ ДАМЖУУЛАХЫН ВАГОН ХӨМРӨГЧ РАЗГРУЗ САРАЙ ДРОБИЛКА БУТЛАГЧ ТҮЛШНИЙ ЩИТ ТОПЛИВ ПОДАЧИ КОНИВЕЙРУУДЫГ НЭГ ХУЖАА СТАНЦЫН ОРОЙ ДЭЭР ХӨЛДСӨН РЕГИСТР РАДИАТОР АСПИРАЦГҮЙ МАНАРЧ БАЙСАН НҮҮРСЭН ДУНД ГЭСГЭЖ БЕНЗИН ПАЯЛЬНИКААР БАМБАРДАЖ БАЙГААД ДЭЛБЭРЧ БҮХ КОНИВЕЙР ТАСРАН УНАЖ САР ГАРУЙ ХЭДЭН МЯНГАН ОРОС МОНГОЛ ӨДӨР ШӨНӨГҮЙ ЕСИЙН ИДЭД НЭГ САРД АЖИЛЛАЖ ОРУУЛЖ БАЙСАН ЗӨВЛӨЛТИЙН ХҮМҮҮС ШҮҮ ШИНЭЭР ХИЙСЭН ГЭЭД ҮЗ ГУТАЛ ХИЙДЭГ ИТАЛИЧУУДААР ЗУУХ ХИЙЛГЭЖ ХЭДЭН ЗУУН САЯАР ЗУУХНЫ ЭКРАН ШАТААЛГАЖ УЛСАД УЧРУУЛСАН ХОХИРОЛ ИХ ШҮҮ ТАНАЙ ИНЖЕНЕРҮҮД АЮУЛГҮЙН ТЕХНИКИЙГ ӨӨРСДӨӨ ЗӨРЧИЖ АВААРЬ ОСОЛ ГАРГАЛАГ ШҮҮ АЮУЛГҮЙН ТЕХНИКИЙН ЗААВАРЧЛАГА ӨГДӨГГҮЙ АВДАГГҮЙ БАЙХ ОРОС УЛС ТӨРӨЛ БҮРИЙН
ТӨРӨЛ БҮРИЙН 960 ГАРУЙ ЦАХИЛГААН СТАНЦТАЙ ТРИЛИОН КВТ ЦАХИЛГААН ҮЙЛДВЭРЛЭДЭГ ЁВРОПЫН УЛСУУДЫГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАЖ ИРСЭН НОМЕР НЭГ УЛС ШҮҮ ТА НАР УКРАЙНУУД ГОРЛОВКИЙН ХҮМҮҮСЭЭР БАЙНГА ХИЙЛГЭЖ БАЙСАН БИЗ ДЭЭ НАМ ДАРАЛТЫН 12МВТ СОЛИУЛААГҮЙ ЮМ УУ