НИТХ-ын ээлжит хуралдаанаар НИТХ-ын 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болгож, зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид бодлого гаргаж байгаа хүмүүсийн хувьд иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад юу хийж болох вэ гэдэг өнцгөөс бодлого шийдвэрүүдээ гарган ажиллаж байна.
“Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд elicense.mn-д хүсэлтээ өгснөөр эрх нь нээгдэж 30 хоногийн дотор бизнесээ эхлүүлж байгаа ч сарын дараа дахин материал бүрдүүлэхийн тулд төрийн хүнд сурталтай нүүр тулдаг процесс байгаа нь судалгаагаар нотлогдсон.
Тиймээс НИТХ-ын хуралдаанаар 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болгож, хоёр өөрчлөлтийг хийх санал оруулсан билээ. Ингээд найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалж байна. Үр дүнд нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, бизнес эрхлэхэд тухтай, таатай, хурдтай, хүнд сурталгүй байх нөхцөл бүрдэх юм. Бизнес эрхлэгчид төр болон иргэдийн өмнө хүлээх үүрэг нь энэ журмын 6-д заасан хэвээр үлдэж байна. Стандартын шаардлага болон хариуцлага тооцох механизм нь нийслэлийн ЗАА болон дүүргүүдийн үйлдвэр үйлчилгээний хэлтсүүдэд байгаа” гэлээ. Дээрх бүртгэлүүд цуцлагдсанаар төрийн хүнд суртал, олон шат дамжлагыг бууруулж, бизнесээ саадгүй өргөжүүлэх боломжтой болж байгааг хотын дарга онцоллоо.
Пүрэв - 08 сарын 27,
2026
Сэтгэгдэл5
муугаар хэлж байгаа юм биш, нийтийг хамарсан хордлого, халдвар, үхэл хагацал болчихоод шийдвэр гаргасан өөрсдөө бмш өөр буруутан хайгаад яваад байв дээ. ядуу буурай ч аль йлсад зөвшөөрөл, хяналт гэдэг тогтолцоо байдаг шүү. ширэнгэн ойд амьдарч байгаа биш дээ, МАНгарууд аа
өө ер ер муур нохойгоор хоол хийлгэчив дээ.
Төрийн нүд чих болсон МХБ-ыг устгасан. Дурын барилга руу ороод хараарай. Маш аймшигтай дүр зураг харагдна. Барилга нурсны дараа МАН-ынхнаас буруутанг хайгаарай. Дарга нар бүгд ардаа барилгын компанитай шүү.
Машины номероо хулгайд алдсан хүнийг номероо манаж чадахгүй чиний хохь гээд 45 мянгаар торгож байна. Бас номерыг дахиж хэвлүүлэхэд 15 мянга байсан номерыг 100 мянган төгрөг болгож үнийг зохиомлоор өсгөжээ.
хотоор дүүрэн ямбий түц босгочлоо энэ хүн. өөр дорвитой зөв ажил хий! дулааны цах станц юу болж байна ирэх өвлийг давж чадахнуу?