Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын төрийн өмчит Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Жан Гуан Яныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд БНХАУ-аас энэ оны наймдугаар сард 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлэхээр болсонд талархал илэрхийлэв. Мөн цаашид нийлүүлэлтийн хэмжээг сар бүр 12-15 мянган тоннд хүргэж, тогтвортой байлгах хүсэлт тавилаа.
Түүнчлэн энэ сард нийлүүлэх автобензиний үнийг олон улсын зах зээлийн ханшаас өндөр, үнийг бууруулах боломжийг судлахыг хүслээ. Тэрбээр Монгол Улсад үүсээд буй шатахууны нөхцөл байдлыг шийдвэрлэхэд Иж бүрэн стратегийн түншлэл бүхий БНХАУ-ын тал дэмжлэг үзүүлэх талаар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын их хурлын дарга Жао Лөжи, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян болон Гадаад хэргийн сайд Ван И нартай уулзах үеэр ярилцсан тул "Петрочайна Дачин Тамсаг" ХХК оролцоогоо улам идэвхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тухайлбал, Монголоос БНХАУ-д экспортолж буй газрын тосоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Монгол Улсад өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх, олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр бодит ахиц гаргахыг хүсэв.
Энэ асуудлаар хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг ирэх долоо хоногт БНХАУ-д албан томилолтоор ажиллуулахаар болсныг мөн уулзалтын үеэр мэдэгдлээ.
"Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Жан Гуан Ян 2012 оноос хойш шийдвэрлэгдээгүй байсан татварын маргааныг шийдвэрлэж өгсөн Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газарт талархал илэрхийлээд дэлхий дахинд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хумигдаж, үнийн өсөлт үргэлжилж буй энэ үед Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахад анхаарахаа мэдэгдэв. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын БНХАУ-д хийх албан томилолтыг үр дүнтэй болоход бүх талаар дэмжин ажиллана гэв.
"Петрочайна Дачин Тамсаг" ХХК нь Монгол Улсын газрын тосны салбарт 20 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Тус компани цаашид Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа өргөжүүлж, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр мөн илэрхийллээ.
Баасан - 08 сарын 28,
2026
Сэтгэгдэл12
Монгол хятадын эрхшээлд орж байна.
Aль эрт ингэх байсан юм, харин ч их хожуу эхэллээ!! Дайны нөхцөлд байгаа ОХУ цаашид манайд шатахуун тогтвортой нийлүүлэх боломж нь алдагдах эрсдэлтэй тул Хтадаас байнга тогтмол авдаг болох нь стратегийн чиг шугам гарцаагүй мөн!! Хятадын шатахуун оросынхоос арай үнэтэй байсан ч авахаас өөр гарцгүй! Цаашид хятадыгаа элдвээр муулж харааж зүхдэгээ хумих хэрэгтэй!!!
122.201.22.3 Хужаа руугаа зайл эрлийз пиздаа.
гуйлгачид гэж дэлхийд зартай боллоо.
Дачин тамсагийг өчнөөн жил гадагш зөөлгөж авдраа ухуулж байхын оронд боловсруулах үйлдвэр бариулах нөхцлөөр шахсан бол өдийд бензинтэй болохоор боллоо. Нөгөө энэтхэгүүд үйлдвэр барьж бн гэсэн хаанаа хүрч байгаан? үлгэр үү?
Шууд Америкаас авах хэрэгтэй, дундын зууч хэрэггүй
шатахуун бүү ав бүтээгдэхүүн хуваах гэрээгээ 51 хувийг манайх авахаар өөрчлөх зүйл ярих байсан шүү эсвэл түүхий тосоо гаргахаа зогсоо эсвэл огцор
Да .Ганболд хятадын талаас хэлэлцээр хийж байгаа юм уу?
Өмхий хужаагийн эрлийзүүд хуцаад байгаарай
дачмн тамсагийн нөөцийг дуусгаж байгаа хятад улс өндөр үнээр монголд өх байхоо орсоос монголоос аваад буцаагаад орос монголдоо зарсан нь дээр дээ одоо яая гэх вэ
Данхыг шоронд хийх хэрэгтэй.
Засаглалаа шинэчлэхгүйгээр асуудал шийдэгдэхгүй улам даамжирна. Учир нь одоогийн засаглалд байгаа хүмүүс бүгд өлөн хулгайч хүмүүс юм.