sonin.mn

БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь, Жянмэнь хотыг холбох Шэньжэнь-Жянмэний төмөр зам нь Хятадын "хөндлөн найм гулд найм"-ын хурдны төмөр замын сүлжээний далайн эрэг дагуух замын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Одоогоор барилгын ажил эцсийн шатандаа явж байна.




Шэньжэнь-Жянмэнь төмөр замын Жүжян мөрний амын туннель нь хурдны төмөр замын усан доорх хонгил юм. Саяхан барилгын ажил 113 метрийн гүнд хүрч, усан доорх хамгийн гүнд хурдны төмөр замын хонгил өрөмдсөн дэлхийн шинэ рекордыг тогтоожээ.




Бүх хонгилын хамгийн гүн цэг нь усан доорх 116 метр хүрэх бөгөөд асар их усны даралттай байдаг. Үүний зэрэгцээ нийт 13 төрлийн геологийн давхарга, 5 төрлийн нийлмэл геологи, 6 хагарлын бүсийг цоолох шаардлагатай юм.


Уг хонгил баригдаж дууссаны дараа Шэньжэнь болон Жяньмэнь хотын хооронд нэг цагийн дотор зорчих боломжтой болж, Гуандүн-Хонконг-Макаогийн Их булангийн бүсийн төмөр замын тээврийн сүлжээг улам сайжруулах болно.