sonin.mn

Цахим худалдааны өндөр чанартай хөгжлийг ахиулах, өндөр түвшний нээлттэй байдлыг хадгалах, мөн бодит эдийн засгийг дэмжих зорилгоор Хятадын Худалдааны яам зэрэг 6 байгууллага шинэ бодлогуудыг санал болгожээ.




Үүнд дараах гол чиглэлүүд багтлаа:


Нэгд, жижиг, дунд аж ахуйн нэгжийг дэмжих. Тухайлбал, дижитал шилжилтийг эрчимжүүлж, цахим баталгаажуулалтыг өргөжүүлэх замаар зардлыг бууруулна.


Хоёрт, хөдөө тосгоны цахим худалдааг хөгжүүлэх. Логистикийн сүлжээг сайжруулж, хөдөө орон нутгийн худалдааг дижиталжуулна. 


Гуравт, аж үйлдвэрийн цахим худалдааг дэмжинэ. Нийлүүлэлтийн сүлжээ, хүргэлт, сав баглаа боодлыг стандартчлах, ухаалаг, ногоон хэлбэрт шилжүүлэх. Инновац, чанартай хэрэглээг дэмжих.




Дөрөвт, хэрэглээг идэвхжүүлэх.Онлайн, оффлайн хосолсон худалдааг хөгжүүлж, үндэсний хэмжээний онлайн худалдааны арга хэмжээнүүдийг зохион байгуулах.


Тавд, хил дамнасан цахим худалдааг өргөжүүлэх.“Торгоны замын цахим худалдаа”-г хөгжүүлж, олон улсын дүрэм, зохицуулалтыг уялдуулах, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зэрэг болно.