4-р сарын 1-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн судалгааны төвд ажиллав.
Ван И хэлэхдээ, Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн судалгааны төвийг байгуулж хөгжүүлэх нь ХКН-ын Төв Хорооны дипломат албанд даалгасан чухал улс төрийн үүрэг юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний санал болгосон хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулах үзэл баримтлалыг сайтар судалж, үр дүнтэй сурталчлах үүрэг хариуцлагаа байнга санаж байх ёстой. Түүнчлэн намын шинэлэг онолуудыг судлах, тайлбарлах, түгээн дэлгэрүүлэхэд үйлчилж, улс төрийн өвөрмөц онцлогтой онолын бүтээн байгуулалтын төслийг тууштай урагшлуулах ёстой гэжээ.
Даваа - 04 сарын 06,
2026
Сэтгэгдэл0