Хятадын олон Улсын радиогийн мэдээлж буйгаар сүүлийн жилүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Бугат хот нь газарзүйн давуу талаа ашиглаж, хөнгөн цагаан үйлдвэрлэлийнхээ хөгжлийг тогтвортой сайжруулж байна. Салбарын ногоон, бага нүүрстөрөгчийн өсөлт рүү шилжих шилжилтийг хурдасгахын зэрэгцээ "гинжин хэлхээнд тэргүүлэгч" аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн системийг ашиглан хөнгөн цагааны үйлдвэрлэлийн сүлжээг өргөжүүлсээр байгаа гэнэ. Тодруулбал өндөр цэвэршилттэй хөнгөн цагаан, өндөр зэрэглэлийн хөнгөн цагаан материал, автомашины эд анги зэрэг өндөр нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн дээр төвлөрсөн бүтээгдэхүүний экосистемийг бий болгоход чиглэж, хөнгөн цагаан үйлдвэрлэлийн кластерыг бий болгож, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжиж байгаа гэнэ.
Хөнгөн цагааныг автомашин, нисэх онгоц болон нарны зайн хавтан үйлдвэрлэхэд ашигладаг. Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас үнэ нь огцом өсөж, тонн нь 3500 ам долларт хүрээд буй билээ.
Г.Бямба
Даваа - 04 сарын 06,
2026
Сэтгэгдэл0