РОМ, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /Reuters/. Ливиэс Европыг зорьж явсан цагаачдын завь Италийн эргийн ойролцоо хөмөрч, 71 хүн сураггүй болсон тухай хүмүүнлэгийн байгууллагууд мэдээлжээ. Осол Улаан өндөгний баярын амралтын өдрүүдээр болсон бөгөөд 32 хүнийг аварч, хоёр хүний цогцсыг олсон байна.
Ойролцоо явсан худалдааны хоёр хөлөг онгоц эрэн хайх, аврах ажиллагаанд тусалсан талаар "Mediterranea Saving Humans" болон "Sea-Watch" байгууллагууд мэдээлсэн байна. Аврагдсан хүмүүсийг Италийн эргийн хамгаалалтын албанд хүлээлгэн өгсөн бөгөөд тэднийг Лампедуза арал руу хүргэжээ.
Одоогоор Италийн Дотоод хэргийн яам болон Эргийн хамгаалалтын албанаас энэ талаар албан ёсны тайлбар өгөөгүй байна. Амьд үлдсэн хүмүүсийн хэлснээр, завин дээр нийт 105 хүн сууж явж байжээ. Энэ он гарсаар Газар Дундын тэнгист цаг агаар таагүй байсан нь Хойд Африкаас Европ руу чиглэх цагаачдын аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа юм. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэдээллээр, энэ он гарсаар Газар Дундын тэнгисийн төв хэсэгт 683 хүн амиа алдаад байгаа нь 2014 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болжээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 04 сарын 06,
2026
Сэтгэгдэл2
Европт төрөлт буурч дүрвэгсдэд эзлэгдэж мөхөж байна.
удахгүй дэлхийд ёвроп төрхтэй шар үстэй цэнхэр нүдтэй цагаан аристай ари аристан хүн олдохгүй домог үлгэр болж устсаар хар шар аристан дэлхийгээ сөнөөх байхдаа