Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Бага хурал, Улсын Их Хурлын гишүүн асан, төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Тугчин овогт Дашжамцын Баттулга таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлье.
Д.Баттулга нь ажлын гараагаа эдийн засагчаар эхэлснээс хойш төр, хувийн хэвшлийн байгууллагуудад олон жил үр бүтээлтэй ажиллаж, 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг нэр төртэй хашсан эрхэм хүмүүн байлаа. Түүний төр, нийгэмд оруулсан хувь нэмэр, ажил хэрэгч, хариуцлагатай чанар, хамт олноо гэсэн сэтгэл, удирдан зохион байгуулах чадвар, тууштай хичээл зүтгэл нь бидний сэтгэлд үүрд орших болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР
2026.04.04
Баасан - 05 сарын 01,
2026
Сэтгэгдэл7
Хорвоогоос буцахдаа сайнаар дурсагдах үйл хэргийн төлөө л амьдраасайдаа залуус минь.
Mani bad mi hum. Sain hun baisaan , uhaantai soeltoi
Улаанбаатар хотын авто машины замын сүлжээг өргөтгөн нийслэлийн түүхэнд байгаагүй маш их засмал замыг дөрвөн жилд багтаан барьсанаар нь нийслэлчүүд түүнийг санадаг билээ.
Гамингийн шээснүүдийн АН бол Монгол улсын түүхэнд зөвхөн гай гамшгаар дурсагдах болно.Дүр эсгэсэн хуурамч ардчилал үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.
чам шиг хар санаатай, хар мөртөй, хар хэлтэй, хар үйлтэй амьтаний амьсгалсан агаар, гишгэсэн газар шороог бурхан ариулж, чи нэг их удахгүй хар бүхнийхээ горыг амсаж, талийнаа, чи.
АН г "хараах" бол хүний эрх, олон ургалч үзэл юм. Шүүмжлүүлж хараалгадаггүй бол ардчилагч биш дүр эсгэсэн хуурамч ардчилагч хог шаарнууд юм.
Casino