МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /Xinhua/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи нар пүрэв гарагт утсаар ярьж, Ойрх Дорнодын мөргөлдөөн болон хурцадмал байдлыг намжаах хүчин чармайлтын талаар хэлэлцжээ.
Ираны талын санаачилгаар утас ярих үеэрээ сайд нар бүс нутгийн мөргөлдөөний эргэн тойрон дах нөхцөл байдал болон хурцадмал байдлыг намжаах талаар зарим улс орны гаргаж буй хүчин чармайлтыг хэлэлцсэн байна.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израилын цэргүүд Ираны нийслэл Техран болон бусад хотуудад агаарын цохилт өгсний улмаас Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменей болон цэргийн өндөр албан тушаалтнууд, энгийн иргэд амиа алдсан билээ. Үүний хариуд Иранаас Израил, Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн объектууд руу пуужин болон дроноор дараалсан цохилт өгснөөр бүс нутгийн байдал хурцдаад байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл0