sonin.mn

Гуравдугаар сарын 30-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр нэгэн сэтгүүлч, Бразил дахь Японы элчин сайд саяхан өгсөн ярилцлагадаа Япон улс Тайваний асуудлаарх Хятадтай үүссэн дипломат хурцадмал байдлыг зохицуулах хүсэлтэй бөгөөд хоёр орны харилцааг тогтворжуулахын төлөө ажиллахад бэлэн гэж мэдэгдсэн талаар дурдан, Хятадын талаас ямар байр суурьтай байгааг асуужээ.


Мао Нин хариулахдаа, Тайваний асуудал бол Хятадын дотоод хэрэг бөгөөд "Нэг Хятад"-ын зарчим нь Хятад, Японы харилцааны улс төрийн үндэс гэж онцолсон байна. Тэрээр яриа хэлэлцээ нь нөгөө талаа хүндэтгэх, хүрсэн зөвшилцлөө чанд мөрдөх суурин дээр явагдах ёстой бөгөөд нэг талаар яриа хэлэлцээ шаардаж, нөгөө талаар бусдын гол ашиг сонирхолд халдаж болохгүй гэжээ.


Тэрээр цааш нь, Японы тал алдаагаа эргэн харж, засах ёстой. Мөн Хятад, Япон хоорондын улс төрийн дөрвөн баримт бичиг болон өөрийн өмнө нь өгсөн амлалтаа чанд мөрдөж, яриа хэлэлцээ хийх чин хүсэлтэй байгаагаа бодит үйлдлээр харуулах шаардлагатай гэжээ.