2026 оны Жүн Гуань Цүний форумын жил тутмын хурлын үеэр бодит орчуулгатай AR нүдний шил, робот ресторан, робот хөгжмийн хамтлаг зэрэг олон шинэ технологийн шийдлүүд танилцуулагдаж, хиймэл оюун ухаан олон салбарт өргөн нэвтэрч буйг тод харууллаа.
Оролцогчид форум нь зөвхөн дэвшилтэт технологийн ололтыг харуулаад зогсохгүй, технологи хэрхэн өндөр чанартай хөгжилд түлхэц өгч байгааг бодитоор үзүүлж байна гэж онцолжээ.
Энэ жил Хятадын “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жил тохиож байгаа бөгөөд шинэ өсөлтийн хөдөлгөгч хүчийг эрчимтэй хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн өндөр түвшний бие даасан чадавхыг бэхжүүлэх нь гол зорилтын нэг болж байна.
Саяхан нийтлэгдсэн Хятадын “Үндэсний инновацын индексийн тайлан-2025”-д дурдсанаар, Хятад улсын нэгдсэн үзүүлэлт дэлхийд 9 дүгээрт бичигдэж, сүүлийн арав гаруй жилд хамгийн хурдацтай ахиц гаргасан улс болжээ. Мөн дэлхийн эхний аравт багтсан цорын ганц дундаж орлоготой улс болсон байна.
Энэ удаагийн форум “Шинжлэх ухаан, технологийн инновац ба аж үйлдвэрийн инновацын гүн нэгдэл” сэдвийн дор зохион байгуулагдаж, Хятадын ирээдүйн хөгжлийн талаар олон улсын анхаарлыг татаж байна.
Форумын үеэр “хиймэл оюун ухаан” хамгийн олон давтагдсан түлхүүр үг байв. Уян хөдөлгөөнт робот гар, үйлчилгээний робот, эмнэлэг, үйлдвэрлэлийн салбарын шинэ шийдлүүдээс харахад хиймэл оюун ухаан өдөр тутмын амьдрал, үйлдвэрлэл, үйлчилгээний бодит хэрэглээнд улам бүр гүн нэвтэрч байна.
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл0