sonin.mn

Өчигдөр Хятадын Үндэсний статистикийн газар, Хятадын Ложистик ба Худалдан авалтын холбоо хамтран Хятадын 3-р сарын Үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индексийг нийтэлжээ.


Тоо баримтад харуулснаар, 3-р сард үйлдвэрлэлийн салбарын идэвхжил нэмэгдэж, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тогтвортой өсжээ.


3-р сард Хятадын Үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн Индекс 50.4% хувьд хүрч, өмнөх сараас 1.4 нэгжээр өссөн бөгөөд хоёр сар дараалан 50 хувиас доогуур ажилласны дараа индекс тэлэлтийн бүсэд эргэн орсон юм.


3-р сард Хятадын үйлдвэрлэлийн бус бизнесийн үйл ажиллагааны индекс 50.1 хувьд хүрч, өмнөх сараас 0.6 нэгжээр өссөн нь хоёр сар дараалан сар бүр өссөн үзүүлэлттэй гарчээ.


Үзүүлэлтүүдийн өөрчлөлтөөс харахад, мэдээллийн үйлчилгээ зэрэг шинэ хөдөлгөгч хүчийг төлөөлөх салбаруудын идэвхжил өндөр хэвээр байж, инновацийг тэргүүлэн чиглүүлэгч гол үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэжээ. Мөн 3-р сард санхүүгийн салбарын бизнесийн үйл ажиллагааны индекс өмнөх сараас өсөж, дараалан 4 сарын турш 60 хувиас дээш түвшнээ хадгалсан байна.