БНХАУ-ын ӨМӨЗО-ы Үрэмчийн гаалийн газрын статистик мэдээллээр, энэ оны эхний хоёр сард Шиньжяны гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 71.22 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 36%-иар өссөн нь улсын дундаж өсөлтийн түвшингээс 17.7 нэгжээр өндөр байна. Эдгээр амжилт бүхий тоон үзүүлэлтүүд нь боомтын хүчин чадал, гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ үргэлжлэн сайжирч, зах зээлийн эрч хүч тасралтгүй нэмэгдэж байгаатай холбоотой бөгөөд шинэ эриний торгоны замаар Хятад улсын бараа бүтээгдэхүүн дэлхийд хүрч байгааг харуулж байна.
Шинэхэн тайрсан сарнайгаас авахуулаад хүүхдийн тоглоом, өдөр тутмын хэрэгцээний бараанаас эхлээд шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл гээд Хятад улсын үйлдвэрлэсэн улам олон бараа бүтээгдэхүүн Шиньжяны боомтоор дамжин Ази, Европын орнуудад экспортлогдож байна. Сүүлийн жилүүдэд Төв Азийн таван орон дэд бүтцийн бүтээн байгуулалтын оргил үе рүү аажмаар орж, уул уурхай, томоохон инженерийн төслүүд, ложистикийн тээвэр зэрэг нь төрөл бүрийн тээврийн хэрэгслийн эрэлтийг тасралтгүй нэмэгдүүлж байна. Хятад улсын үйлдвэрлэсэн шинэ эрчим хүчний авто машин нь “чанарлаг бөгөөд хямд, өндөр хүчин чадалтай, технологийн хувьд дэвшилттэй” зэрэг давуу талдаа түшиглэн Төв Азийн зорчигч тээврийн хэрэгслийн зах зээлд гол сонголт болж байна.
Пүрэв - 04 сарын 02,
2026
Сэтгэгдэл0