3-р сарын 31-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг удирдан явуулах үеэр Хятадын хөлөг онгоцууд Хормузын хоолойгоор нэвтэрсэн асуудлаар сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Тэрээр хэлэхдээ, сүүлийн өдрүүдэд Хятадын гурван хөлөг онгоц Хормузын хоолойгоор амжилттай нэвтэрсэн бөгөөд үүнд туслалцаа үзүүлсэн холбогдох талуудад талархаж байна гэжээ.
Мөн Хормузын хоолой болон түүний ойролцоох усан бүс нь олон улсын ачаа тээвэр, эрчим хүчний худалдааны чухал гарц гэдгийг онцолж, дайн мөргөлдөөнийг аль болох хурдан зогсоож, булангийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сэргээхийг уриалсан байна.
Г.Бямба
Пүрэв - 04 сарын 02,
2026
Сэтгэгдэл0