Эхлээд нэг болсон явдал дуулгая. Батлаан хамгаалах яамнаас 2024 онд “Нэр бүхий алба хаагчдад виз хүсэх тухай” ноот бичгийг АНУ-аас Монгол Улсад ЭСЯ-нд гаргажээ. Уг ноот бичигт нэр дурдагдсан алба хаагчдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга 2023 онд тодорхойлолт хийж өгсөн байна. Гэтэл ноот бичгээр виз хүссэн “алба хаагч” гэх Д, Ө нар нь Батлан хамгаалах яам, ер нь зэвсэгт хүчний хэмжээнд огт ажилладаггүй болох нь илэрчээ.
Өөрөөр хэлбэл, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд “...Иргэн Б.Д, Л.Ө нар нь Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т хамааралгүй, цэргийн алба хаагч биш байна” гэдгийг тогтоосон байна.
Албан “ногоон” паспорт эзэмшиж, “...Цэргийн алба хаагч” хэмээн виз мэдүүлсэн тэдгээр иргэд үнэн хэрэгтээ алтны бизнес эрхэлдэг, саяхнаас томоохон худалдааны төв барьж ашиглалтад оруулсан бизнесмэнүүд байжээ. Өөрсдөө ч үнэн нь илэрсний дараа “...Батлан хамгаалах яамны Төрийн бичгийн даргатай найз” хэмээн мэдүүлсэн байна. Уг нь, анх дээрх иргэдэд хуурамч тодорхойлолт олгохыг Батлан хамгаалах яамны хариуцсан ажилтнууд эсэргүүцсэн ч албан тушаалын дарамтыг сөрж чадаагүй байна. Үүнийг дуулгасан нь хоёр шалтгаантай.
Нэгдүгээрт, АНУ-ын зүгээс Монгол Улсын иргэдэд виз олгох дээр хатуу бодлого барьж эхэлсэн. Үүнд манай төрийн албаны нэрийг барьсан ийм ашиг сонирхлууд нөлөөлснийг эх сурвалжууд хэлж байгаа юм.
Хоёрдугаарт, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барьсан “Бодь”-ийн оффтейк гэрээний төлбөрөөс “хандив” болж гарсан мөнгөний дуулиан анхаарал татсан хэвээр байна. Уг төлбөрөөс олон улстөрч авлига, хандив хэлбэрээр авсан байж болзошгүй мэдээлэл нийгэмд тарж, АТГ-т мэдээлэл болж очсон. Тодруулбал, “…“Бодь интернэшнл” ХХК болон түүний хамаарал бүхий компаниудын байгуулсан оффтейк гэрээнүүд, төмөр зам барих төсөвт өртөг 600 сая ам.доллар байсан. Гэсэн ч үе шаттай нэмэгдсээр 1.3 тэрбум ам.долларт хүрсэн. Улмаар, анхны гэрээ байгуулагдсан өдөр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн “Голомт” банканд байрших 8145…… данснаас “Бодь интернэшнл” ХХК-ийн “Голомт” банканд байрших 8154…… тоот дансанд 286,318,170,604 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 110 сая ам.долларыг шилжүүлсэн.
Түүнийг “Голомт финаншиал” группээр дамжуулан бэлнээр гаргаж, хүүхдийн парк, саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай обьектуудад гэрээнд оролцсон нэр бүхий улстөрчдөд бэлнээр авлига болгож тараасан.
Үүнтэй холбоотой онц ноцтой авлигын асуудлыг холбогдох хоёр гэрчийн хувийн мэдээлэл, хоёр цагийн видео бичлэг, 10 минутын аудио бичлэг, гар утасны бичлэг болон зарим татаж авсан зургуудын хамт АТГ-т хүргүүллээ” гэж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд хэд хонож байна. Гэтэл Батлан хамгаалахын яамаар дамжуулан “...Цэргийн алба хаагч” гээд АНУ-ын виз хүссэн Өвөрхангай аймгийн харьяат, уяач, бизнесмэн Д холбогдож буй бололтой. Түүний Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын аманд Нүхтийн зам дагуу байрлах 1.5 га газар дээр барьж босгосон 19 мянган мкв талбайтай “....... Mall”-ыг “Бодь”-ийн оффтейк гэрээний мөнгөний “хандив”-аас боссон байх магадлалтай юм байна. Өөрөөр хэлбэл, биенесмэн Д-гийн харилцаа хамаарал, холбоо сүлбээ нь тийш хөтөлж буй бололтой.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 04 сарын 22,
2026
Сэтгэгдэл10
Нотлооч
Гэмт хэрэгтэнгүүд удахгүй зэвсгийн наймаа хийх үлдлээ дээ. Монгол улсын батлан хамгаалах бодлогод үл тохирсон хүмүүсийг дэмжсэн байвал цэргийн гэмт хэрэгтэн гэж үзээд Хээрийн цэргийн шүүхээр оруулж шийтгэх үлдэж байна. Шууд буудаж алах ял байгаа шүү.
ТӨР НЬ МАФИ БОЛСОН МОНГОЛ.
Боовон толгойт Хүрэлсүх энэ мөнгөнөөс хувь хүртсэн сураг бас дуулдаж байна.
Тийм бол маргааш огцоруулж зайлуулах хэрэгтэй.
Нээрээ толгойн хэлбэр сонин шүү? Сайн ажвал авлигчдын толгойн хэлбэр нь ер л хоорондоо төстэй тээ!
Моллын эцсийн өмчлөгчийг ил тод зарлаач
бодьтой оффтек гэрээ баыгуулах зөвшөөрлийг Опунэрдэнэ өгсөн Тиым уёраас түүнийг Харбины Гэрээтэй холбоотой шалгахаас гадна Гэрээний дагуу үнэндээ төрийн өмёит кампани Таван Толгойгоос гарсан мөнгийг ямар учиртай тэх байгууллагуудад өгсөн ер гь МАН ы сонгуулийн санхүүжилтхд хэдийг өгсөн Оюунэрдэний саналаар УИХ д нэр дэвшүүлсэн зарим залуу хэдэн гишүүнд хандив болгосныг шалгах хэрэгтэй Ер нь МАН ы сонгуулзийн санхүүэилтыг шалгаж цэгцлэх хэрэгтэй Намуулын санхүүжилтийг цэгцлэхгүйгээр авилгыг арилгана гэж худлаа
Гэмт хэрэгтэнгүүд удахгүй зэвсгийн наймаа хийх үлдлээ дээ. Монгол улсын батлан хамгаалах бодлогод үл тохирсон хүмүүсийг дэмжсэн байвал цэргийн гэмт хэрэгтэн гэж үзээд Хээрийн цэргийн шүүхээр оруулж шийтгэх үлдэж байна.
Батлан хамгаалах салбарыг ашиглаж дайны бизнес хийх гэж оролдсон учраас Америкийн элчин Монголчуудад визний хатуу нөхцөл тулгах боллоо. Энхбаяр шиг хүмүүсийг бид тодорхой байдлыг эвдүүлэх гэж сонгоогүй тул одоо огцоруулж байгаад цэрэг дайны бизнесээс үүдэж Монгол улсад хариу барих дайсан улс гарвал үндэсний аюултай тулгарах байлаа.