3-р сарын 27-нд Хайнань чөлөөт худалдааны боомт бүх арал даяар “тусгай хяналт”-ын горимд шилжсэнээс хойш 100 хоног болж байна. Олон төрлийн визгүй бодлогын үр дүнд Хайнань нь дэлхийн олон орны бизнес, аялал жуулчлалын зорчигчдын чухал чиглэл, дамжин өнгөрөх төв болоод байна. Хайкөүгийн хилээр шалган нэвтрүүлэх газрын мэдээлснээр, “тусгай хяналт”-ын горим хэрэгжиж эхэлснээс хойш визгүй нэвтэрсэн гадаадын зорчигчдын тоо 54%-иар өсжээ.
“Тусгай хяналт” хэрэгжсэнээс хойш Хайнань нь Хятад улс даяар хамгийн таатай визгүй бодлогын тогтолцоог хадгалж байна. Үүнд харилцан визгүй, нэг талын визгүй бодлогоос гадна Хайнаньд 59 орны иргэдийг 30 хоног визгүй зорчуулах, 240 цагийн визгүй дамжин өнгөрөх зэрэг олон төрлийн хөнгөлөлт багтжээ. Одоогоор Хайнаньд визгүй нэвтрэх боломжтой улс орнуудын тоо 86-д хүрч, зорчих шалтгаан нь төрөл садантайгаа уулзах, бизнес, эмчилгээ зэрэг олон чиглэлд өргөжсөн байна. Үүнтэй зэрэгцэн агаарын тээврийн сүлжээ өргөжин, Зүүн хойд Ази, Зүүн өмнөд Ази, Европ, Океани буюу Далайн орнуудыг хамарч байна.
Статистик мэдээллээр, 2025 оны 12-р сарын 18-наас “тусгай хяналт”-ын горим хэрэгжиж эхэлснээс хойш Хайкөүгийн хилээр шалган нэвтрүүлэх газар нийт 975 мянга гаруй зорчигчийг нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 36.8%-иар өссөн байна. Үүнээс гадаадын зорчигч 518 мянгад хүрч, 44.5%-иар өссөн бөгөөд нийт зорчигчдын 53%-ийг эзэлжээ. Харин визгүй нэвтэрсэн гадаадын зорчигч 223 мянгад хүрч, 54%-иар нэмэгдсэн аж.
Мягмар - 03 сарын 31,
2026
Сэтгэгдэл0