Гуравдугаар сарын 29-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Ираны газрын тосыг авах" хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн бөгөөд газрын тосны экспортын төв болж буй Харк арлыг эзэлж магадгүй гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Д.Трамп мөн өдөр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа, "хамгийн эхний сонголт бол газрын тосыг авах явдал" гэж хэлсэн байна. Д.Трамп хэлэхдээ, "Үнэнийг хэлэхэд миний хамгийн их хүсч буй зүйл бол Ираны газрын тосыг авах явдал юм" гэсэн байна. Ийм үйл ажиллагаа явуулахад Ираны газрын тосны дийлэнх хэсгийг экспортолдог Харк арлыг эзлэх шаардлагатай болно гэж шинжээчид үзжээ.
Ярилцлагадаа Д.Трамп: "Бид Харк арлыг авах магадгүй, авахгүй ч байж магадгүй. Бидэнд олон сонголт байгаа бөгөөд бид үүний төлөө тэнд хэсэг хугацаа байрлах шаардлагатай болно гэсэн үг" гэсэн байна.
Харк арал дээрх Ираны хамгаалалтын байдлын талаар асуухад тэрээр: "Тэдэнд ямар ч хамгаалалтын чадавх байхгүй гэж би бодож байна. Бид түүнийг маш амархан эзэлж чадна" гэж хариулжээ.
Хормузын хоолойг дахин нээхийн тулд ойрын өдрүүдэд гал зогсоох гэрээ байгуулах боломжийн талаар асуухад Д.Трамп тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Г.Бямба
Даваа - 03 сарын 30,
2026
Сэтгэгдэл5
тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин Венесуэлээс хар тамхи хайгаад гэж худал шааж байгаад хар тос дээрэмдсэн, Иранаас атомын зэвсэг худал шааж байгаад одоо л нэг умхий санаагаа илчилэх шив.
Хурдан машиндаад аваачээ
газрын тосыг байнга авч байсан биздээ аа арлыг нь булааж авах гээд байгаа юм уу миллиард араб газраа өхгүй ээ энэ англи америк дандаа газрын баялгийг булааж улсыг гуйрамч болгож байх юм
газрын тосыг байнга авч байсан биздээ аа арлыг нь булааж авах гээд байгаа юм уу миллиард араб газраа өхгүй ээ энэ англи америк дандаа газрын баялгийг булааж улсыг гуйрамч болгож байх юм
энэтхэгийн гурван том эмийн үйлдвэр эрчим үчнээс болж хомсдож хаагдахдаа хүрч байна өмнөд солонгос араын улсуудад хогийн уут целофон олдохоо болилоо африкт тариа ногооны бордоо олдохгүй литриын саванд хийсэн гараар цацаж байна энэтхэг тайван комбожид лонх шилэн саваар бензин хайж хийж байна манайх шиг сав суулганд хийж жижиглэнгээр зараад олдохгүй байна маш олон үйлдвэрийг израйл америкууд бөмбөмөгдөж устгажээ ЁВРОПООР ЖИРАЛЬД ФОРДЫН СҮНС ХӨВЖ ЯВНА ТЭР ШИЙДЭХ ҮҮ