Өнгөрсөн долоо хоногийн улс төрийн дуулианы нэг “…“Бодь”-ийн тараасан” гэх 110 сая ам.долларын тухай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл байв. Тэрээр энэ сарын 23-нд АТГ-т хандах үеэрээ “…“Бодь интернэшнл” ХХК-ын оффтейк гэрээ нь 600 сая ам.доллар байсан нь 1.3 тэрбум ам.доллар болон нэмэгдсэн. Анхны гэрээ байгуулагдсан өдөр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн “Голомт” банканд байрших 8145…… данснаас “Бодь интернэшнл” ХХК-ийн “Голомт” банканд байрших 8154…… тоот дансанд 286,318,170, 604 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 110 сая ам доллар шилжүүлсэн. “Голомт финаншиал” группээр дамжуулан бэлнээр гаргаж, хүүхдийн парк, саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай обьектуудад гэрээнд оролцсон нэр бүхий улстөрчдөд бэлнээр тус авилгын мөнгийг тараасан” гэж мэдэгдсэн.
Тодруулбал, “…“Бодь интернэшнл” ХХК болон түүний хамаарал бүхий компаниудын байгуулсан оффтейк гэрээнүүд, төмөр зам барих төсөвт өртөг 600 сая ам.доллар байсан ч үе шаттай нэмэгдсээр 1.3 тэрбум ам.долларт хүрсэн.
Үүний шалтгаан болон бусад нүүрсний гэрээнүүдийн тухай хянан шалгах үүрэг бүхий УИХ-ын түр хороо байгуулж, олон нийтэд хүргэх нь үр дүнтэй хэмээн үзэж Засгийн газраас УИХ-ын удирдлагуудад санал тавьсан. УИХ-ын 2023 оны 63 дугаар тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтад хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулагдан ажиллаж эхэлсэн. Харамсалтай нь, нийт есөн өдрийн турш үргэлжилсэн, хоёр шатны сонсголын үйл ажиллагаа сонсголын явцад “Бодь интернэшнл” ХХК-тай байгуулсан оффтейк гэрээ, түүнтэй холбоотой нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлан шалгах үйл явц илэрхий саармагжиж, олон нийтийн анхаарлыг огт өөр сэдэвт чиглүүлснээр энэхүү сонсгол өндөрлөсөн” гээд “…АТГ-т онц ноцтой авилгын асуудлыг холбогдох хоёр гэрчийн хувийн мэдээлэл, хоёр цагийн видео бичлэг, 10 минутын аудио бичлэг, гар утасны бичлэг болон зарим татаж авсан зургуудын хамт хүргүүлж байна.
Гэрчүүдийн хувьд амь нас, аюулгүй байдалдаа ихээхэн санаа зовж байгаа бөгөөд танай байгууллагатай эрхзүйн хувьд шүгэл үлээгчийн статустай хамтран ажиллах хүсэлтэй байгаа болно” гэсэн юм.
Гэхдээ энэ нь дуулиан гэхээсээ Монгол Улс цаашдаа хууль эрх зүй, шударга ёсны хэм хэмжээг барьж явах гэвэл үүнийг заавал мухарлах ёстой байж мэднэ. Учир нь, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой зардал 600 сая ам.доллар байснаа 1.3 тэрбум болж өссөн. Түүний урьдчилгаа төлбөр 110 сая ам.долларыг төрийн компаниас хувийн хэвшил рүү шилжүүлсэн. Тэр нь гэрээнд оролцсон, нөлөөлсөн албан тушаалтнуудад авлига болж тараагдсан байж болзошгүй мэдээлэл тараад байгаа юм. Хэрэв энэ мэдээлэл үнэн байгаад, цаашдаа Монгол Улсын хөгжлийн том төслүүд ийм байдлаар яваад байх нь ядарсан жижиг эдийн засгийг улам сөхрүүлж, ард иргэдийн ахуй амьдрал улмаа доройтуулах нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр, төрийн мэдэлд баялаг байх эсэх, аль эсвэл төрийн мэдэл дэх баялагт олон нийтийн хяналтыг зүй ёсоор нь тогтоох талаар тодорхой шийдвэр гаргах цаг нь болсон бололтой. Энэ талаар УИХ-д суудалтай нам, улс төрийн хүчнүүд ч үүнд анхаарлаа хандуулж эхэлж. УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр энэ сарын 24-нд дээрх асуудлаар мэдээлэл хийв. Н.Номтойбаяр хэлэхдээ “…“Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтад “Бодь” групп “Тавантолгой төмөр зам” компанийн гэрээний үнийн дүн нэг тэрбум таван сая ам.доллар, өмнө нь гүйцэтгэж байсан компанийн Хөгжлийн банкнаас авсан 276 сая ам.доллар гээд нийт 1.3 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцоход төсвийн 13 орчим хувийг эзлэх маш их үнийн дүнтэй асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрч байна. Хоёр талыг төлөөлж гарын үсэг зурсан хүмүүс өнөөдөр хаана байна вэ. “Бодь” группийг төлөөлж гарын үзсэн зурсан А.Амундра, “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хаана байгаа юм бэ.
Миний санаж байгаагаар 2022 оны арванхоёрдугаар сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар энэ асуудалтай холбоотой 17 улстөрчийн нэрийг зарлаж байсан, Х.Баттулгаас эхлээд. Тэр өдөртөө гадагшаа гараад зугтаж байсан.
Энэ асуудалд холбоотой, гар бие оролцож явсан хүн амиа хорлохыг завдаж байсан үйл явдал болсон. Энэ хэрэг Цагдаагийн газарт бүртгэгдсэн. Ямартаа ч энд ямар нэгэн асуудал байгаа нь тодорхой байна. Үүнтэй холбоотойгоор УИХ нүүрсний сонсгол зохион байгуулж байсан. Нийт 5:40 цагийн материал байдаг юм байна. Нүүрсний сонсголыг удирдаж байсан Б.Энхбаяр асуудал байна гэдгийг тодорхойлоод хууль хяналтын байгууллагад хандаж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй байна. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуудыг нэгтгээд үзэхээр Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн хоёр аж ахуйн нэгж, тэдний тойрон хүрээлэл дунд асар том авлига хулгай, өртөг хөөсрүүлэлт, нүүрс борлуулалттай холбоотой асуудлууд байгаа. Тиймээс Хянан шалгах түр хороо байгуулах эрхийнхээ хүрээнд тогтоолын төсөл боловсрууллаа. УИХ-ын 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурснаар УИХ-д өргөн барих боломжтой болно” гэсэн юм.
Мөн, АН-аас энэ сарын 26-нд хэвлэлийн бага хурал хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “…“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Говийн зам”, “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын төмөр зам” хувьцаат компанийн нүүрсний салбар дахь үйл ажиллагаа, оффтейк гэрээ, санхүүгийн урсгал, худалдан авалт болон төмөр зам барих үйл ажиллагааг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулна” гэдгийг мэдэгдсэн. Үүний зэрэгцээ, хорих ангиас суллагдаад удаагүй УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан энэ сарын 25-нд телевизийн ярилцлагад оролцохдоо хөндсөн сэдвийн нэг нь энэ талаар байсан. Түүний дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд ирж УИХ-ын гишүүдтэй уулзжээ. Тэгэхдээ “…Миний мэдэгдлээс хойш хам хэрэгтнүүд нэг нэгээрээ цовх үсэрч гарч ирээд, бие биеэ сайхан илчилж байна даа. Нийгмийн амьдрал хүнд байгаа учраас жагсаал цуглаанаас болгоомжилж байна. Түүнээс биш, телевизээр яриад байгаа нөхөр болон гэрээнд оролцсон компанийн хоёр захирлын авсан авлигын мөнгөний дүн нийлээд 25 сая ам.доллар болж байх жишээтэй” хэмээн ярьжээ. Эндээс үзвэл, “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудал цаашаа хүрээгээ тэлэн нэлээд ухуулж, бас “оролцогчид” нь нэмэгдэх бололтой.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 04 сарын 22,
2026
Сэтгэгдэл32
Баттөмөрийн Энхбаярыг шоронд хий.
Зочин та энэ хэрэгт тун гүнзгий оролцсон учир айхтар сандарч бнаа даа ! Баригдана даа, баригдана !!!
Хамгийн их авилга авах боломжтой нь Оюука амраа 2 биздээ голомтын ажлыг хамгийн их амжуулахад оролцох боломжтой суудал шүү Энхбаяр жижиг гар шүү тэгэхээр Энхбаяр их мөнгө авсан гэхээр та хоёр ч балласан юм байна даа
Энхбаяр хуулийн сайд хийж, хуулийн байгууллагын дарга нарт мөнгө тарааж, өөрөө бас мөнгө авчээ. Чи бүү хуц.
УЛС ЭХ ОРНОО МЕГА ТӨСЛӨӨР ХЯТАДАД АВИЛГААР БАРЬЦААЛЖ ӨГЧӨӨД ЦЭВЭР БОЛОХ гэж ЗҮТГЭСЭНИЙ ХЭРЭГГҮЙ ОЛНЫ НҮДИЙГ ОЛСООР БОЛДОГГҮЙ . ТҮМНИЙ НҮДИЙГ ТӨМӨРӨӨР ХҮЛЛЭГГҮЙ гэдэг шүү?? ГЭМШИЖ СУР!!!
Буриад новш хуцаад яахав. Оросын буриадынхаа нутагт очиж амьдар.
14 мега төсөл монголыг сүйтгэж эхэллээ цөм хужаа нарт зориулагдсан төсөл нууц оптейк гэрээнүүд байжээ монгол сүйрлээ гэрээг хүчингүй болго ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭ ШИГ БОЛЧИХЖЭЭ монгол хүнд ямарч ашиггүй
Баабар гэх урвагч хорт могойн хэлийг сугалж хая. Энэ сайт дээрх урвагчийн бүх хорт нийтлэлийг устгах цаг болсон шүү.
хорт могой баабар тувачуудыг ад үзэж эв хочийг нь мөн их олж ядах юм гамингийн нутаг л гэнэ монголын нутаг байхгүй юу гэнэ монголын газраас авсан гэнэ тувагийн ерөнхий сайд тока-тогоо гэнэ үү лениний одон өгч урвууулсан гэнэ тува увсын дөрвөд баядууд ахан дүүс шиг наймаа худалдаагаа хийгээд амьдарч байна Монголын газрыг хятадт нилүүлэх санаархалтай улс их байна өчигдөр баабар сувгаар хоёр цаг худал ярьж тархи угаалаа хотын дарга баабар нямбаатар баярхүү монголыг гаминд нийлүүлэх гэсэн дайсан их байна 14 мега төслийг зогсоо
ОюунЭрдэнэ ээ!!!УЛС ЭХ ОРНОО МЕГА ТӨСЛӨӨР ХЯТАДАД АВИЛГААР БАРЬЦААЛЖ ӨГЧӨӨД ЦЭВЭР БОЛОХ гэж ЗҮТГЭСЭНИЙ ХЭРЭГГҮЙ ОЛНЫ НҮДИЙГ ОЛСООР БОЛДОГГҮЙ . ТҮМНИЙ НҮДИЙГ ТӨМӨРӨӨР ХҮЛЛЭГГҮЙ гэдэг шүү?? ГЭМШИЖ СУР!!!
эрлийз данх хулгайчдыг шалгадаг газар бнауу хөрөнгийг нь хурааж бүх насаар нь шоронгийн хадаас болго
эрлийз данх хулгайчдыг шалгадаг газар бнауу хөрөнгийг нь хурааж бүх насаар нь шоронгийн хадаас болго
Учрал МАН ы эв нэгдлийг өий болгож чадах уу Нэг л арга байна яб Энхбаярыг Хууль зүйн сайдаар хэвээр ажиллуулж хууль хяналтын байгууллагууд Нэгд Төмөр зам барины гэж асар их мөнгө гаргуулсан мөртлөө Бачсгалангийн хэлснээр овоолсон шороо ч баыхгүй байсны учрыг олж шаогаж дуусгах Хоерт хчтуудтай хамтарч нүүрсний хулгайчдын жагсаалтыг бүрэн дүлрэн гаргаж ирэх Гуравт Харбины Гэрээг шалгаж Монголын эрх ашгийг хохироосон хүмүүсийг илрүүлэх Дөрөвт Бөясгаоангийн Бодиорр дамжуулж МАН ы сонгуулийн зардлыг төсвийн мөнгөнөөс гаргасан эсэхийг бүрэн шалгаж Оюунэрлэнэ Амарбаясгаоан нар энэ таоаар урьд нь ярихгүй байсан шалтгаан өөрслөө хэр орооцолдсоныг шалгах Тавд Удаанжахгал Амундра нарыг хил гаргаж оргуулсан дарга нарын шиыдвэрийг шалгах л үллдлээ
Маш том хулгай бна да.ОюунЭрдэнэ зоригтой мэдээлэл өглөө...Одоо хууль хяналт яаж ажиллахыг харья да..
Шүүх прокурорын эсрэг тэмцэх цаг нь болж. Шүүх прокуроруудын хувийн хөрөнгийг нэг бүрчлэн шалгая
Тийм бол гэмт хэргийг нуун далдалсан чамаас эхлээд яагаад шоронд орохгүй байгаа юм.
Тийм бол гэмт хэргийг нуун далдалсан чамаас эхлээд яагаад шоронд орохгүй байгаа юм.
Оюунэрдэнийн алдаа бол М.Энхболд Элбэгдорж тэргүүтэй МАНАН-г нам дарж үр үндэсгүй устгаж чадаагүйн гай одоо өөрт нь болон Монголд гай болж бна...
Үндэсгүй устгах ара биш. Наад зах нь иргэний бүртгэлээс Жлбэгдорж, Сайханбилэг хасах хэрэгтэй.
Үндэсгүй устгах ара биш. Наад зах нь иргэний бүртгэлээс Элбэгдорж, Сайханбилэг хасах хэрэгтэй.
миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан сайн галч маань худал ярьж дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагчыг даргаа гэж долигнож дууддаг Монголын ард тумэнээ муусайн ялаанууд улныхан гэж шуд зуун заналхийж гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж туршилт хийж алсан туухэн алсын хараатай хамгийн муу хорчин ядаргаатай еронхий сайд оюунэрдэнэ гээч байлаа.
ЭНЭ ИХ МУУ ХҮҮХЭД
Оюунэрдэнэ бол жинхэнэ гудамжны хулгайчаас луйварчин болтлоо дан худгайн аргад сэргэшсэн хүн. Чи элдэв юм ярихаа боль. Эхлээд чамайг шалгаж зкохих газарт нь явуулаад дараа д нь Энхбаярын талаар ярих байх. Энхбаяр ямартаа ч багшаар хүмүүжсэн хүн. Тэгш чам шиг болтлоо хулгайд мэргэшээгүй байх аа.
Тэр материалууд чинь үнэн юм бол ТВ- ээр ард түмэнд харуул л даа. Гайхалтай худальч, зал мэхний агуулах сав минь.
ene huniig harahaar HARH. GEDEG TOM HULGANA SANAGDAAD BHIIM.
Цөөн хүн амтай Монголд олон намын систем зохихгүй. Ганцхан коммунист намтай Хятад мэтийн улсууд бидний нүдэн дээр үсрэнгүй хөгжиж байна шүү дээ. Монгол улс ганцхан МАХН-тай байх үедээ үсрэнгүй хөгжсөн шүү дээ. 1990 онд олон намтай болоод л Монгол улс үнэндээ дампуурч эхэлсэн шүү дээ. Нөгөө талаар Монголд мерит зарчим алдагдаад улс орныг хөгжүүлдэг эрдэмтэд, инженерүүд гудамжинд хөөгдөж гараад тэдний орыг олон нам дагсан зүсэн бүрийн улс төр, эдийн засаг, эрх зүйн хоосон онол ярьсан хөгшин залуу худал чалчигчд, цүнх баригчид, олигархиуд, бизнесменүүд, бөхчүүд, дуучид, завхай эмс эзэлсэн. Иймээс сайхан Монгол орноо үеийн үед авч үлдэхийн тулд 1990 оны Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй. Өөр зам байгүй гэдгийг бидний муухай бодит амьдрал баталлаа шүү дээ монгол ахан дүүс минь. Алгуурлавал тусгаар тогтнолоо ч алдаж болзошгүй.
Зайл Данхаа
Монгол улс 1990 онд эрдэм шинжилгээний хүрээлэн, институтаа устгаад эрдэмтэдийг нь гудамжинд хөөж гаргаад, улс орны өмнө тулгамдсан нэн чухал асуудлуудыг хулхи улс төрчид, хулхи намчид, хулхи хуулчид, хулхи эдийн засагчид, хулхи УИХ-ын гишүүд, хулхи Засгийн газрын гишүүд зэрэг мэргэжлийн бус зөвхөн уран цэцэн үгээр хоосон бүлтэрдэг гарууд цээжний бангаар ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүйгээр шийдэх гэж 35 жил улин хуцацгаалаа. Үр дүнд нь Монгол улс дахиад 100 жил өндийхгүйгээр дампуурлаа.
Шинжлэх ухааныг хөгжүүлсэн Орос улс гар буу, пулемёт, тав үсэрдэг винтов буу, гранатаар зэвсэглээд, шинжлэх ухааныг огт мэддэгүй, огт хөгжүүлээгүй, зөвхөн сэлэм, нум сумаар зэвсэглэсэн үхэр монголчуудыг бяц дараад XVIII-XIX зуунд Сибир ба Хойд монголыг амархан эзлэж авсан нь үнэн шүү дээ. Одоо ч гэсэн шинжлэх ухааныг огт мэддэггүй, огт хөгжүүлээүй усан тэнэг монголчууд дотроо олон нам болж хуваагдаад өөр хоорондоо яг л зэрлэг амьтад шиг архиралдан тэмцэлдэж Орос, Хятадын хөгжлийг гайхан харж байна шүү дээ. Бид үнэхээр усан тэнэг үхэр монголчууд мөн ажээ.
Аж үйлдвэрлэлийн бааз суурийг тавьсан байсныг Ардчилал Өмч хувьчлал нэрийн дор сүйрүүлчихсэн юм аа
Ene zaluu ajil xuusen dee Xurelsux odoo yls ornoo xarj baugaa baulgyi dee
Хүн зөвхөн биеийн хүчний ажил хийхээр харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэх таван мэдрэл нь хөгжиж ухаалаг нэгэн болдогийг эсийн шинжлэх ухаан, генетикийн шинжлэх ухаан, тархи судлалын шинжлэх ухаан нотолсон билээ. Харин хүн биеийн хүчний ажил огт хийхгүй бол харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэх таван мэдрэл нь хөгжихгүй зөвхөн хоосон чалчдаг нэгэн болж хувирдагийг мөн л эсийн шинжлэх ухаан, генетикийн шинжлэх ухаан, тархи судлалын шинжлэх ухаан нотолсон билээ. Учралыг шинжлэх ухааны үүднээс дүгнэж үзвэл биеийн хүчний ажил хэзээ ч хийж үзээгүй зүгээр нэг хоосон чалчигч ажээ.
Энэ бацаан бас л солиоруулна шүү,