sonin.mn

2026 оны 3-р сарын 25-нд Хятадын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Жай Жүн Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудын дипломат элчин сайд нартай уулзав. Жай Жүн хэлэхдээ, одоогийн мөргөлдөөн нь Ойрхи Дорнодын бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байна. Хятад улс Персийн булангийн орнуудын хууль ёсны аюулгүй байдлын асуудалд ач холбогдол өгч, Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудын тусгаар тогтнол, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах хүчин чармайлтыг ойлгож, дэмжиж байгаа бөгөөд нөхцөл байдлыг намжаахын тулд тасралтгүй хүчин чармайлт гаргаж, Персийн булангийн орнуудтай нягт харилцаа холбоогоо үргэлжлүүлэхэд бэлэн байна гэжээ. 


Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудын дипломат элчин сайд нар одоогийн нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцаж, Хятад улс тус бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг эрт сэргээхэд илүү их үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв.