sonin.mn

2026 оны Жүнгуаньцүнь форумын жил тутмын уулзалт 3-р сарын 25-нд Бээжинд нээгдэв. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв.


Дин Шюэшян хэлэхдээ, 15-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улс шинжлэх ухаан, технологийн өндөр түвшний бие даасан хөгжлийг дэмжин ажиллаж, олон улсын шинжлэх ухаан, технологийн инновацийн төвийг байгуулахад хүчин чармайлт гаргаж, шинжлэх ухаан, технологиор улсаа хүчирхэгжүүлэх стратегийн чухал тулгуурыг бий болгоно. Өнгөрсөн жилийн Төвийн эдийн засгийн ажлын бага хурлын үеэр дарга Ши Жиньпин Бээжингийн Олон улсын шинжлэх ухаан, технологийн инновацийн төвийг Бээжин-Тяньжинь-Хэбэй бүс нутагт, Шанхайн олон улсын шинжлэх ухаан, технологийн инновацийн төвийг Хөхмөрний сав газарт өргөжүүлэхээ зарлаж, эдгээр гурван олон улсын шинжлэх ухаан, технологийн инновацийн төвд ажлын чухал байршуулалт хийнэ гэж мэдэгдсэн гэжээ.


Дин Шюэшян Хятад улс дэлхийн шинжлэх ухаан, технологийн нэгдмэл цогцыг хамтран байгуулахын тулд талуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэж мэдэгдэв. Тэрээр мөн гурван санал дэвшүүлэв: Нэгдүгээрт, илүү нээлттэй, хүртээмжтэй инновацийн сүлжээг бий болгож, инновацийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх. Хоёрдугаарт, олон орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэхийн тулд илүү өргөн хүрээтэй, илүү олон ургалч шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг өрнүүлэх. Гуравдугаарт, технологийн хөгжлөөс үүдэх болзоштой дүрэм журмын зөрчил, нийгмийн эрсдэл, ёс зүйн сорилтуудыг зохистой шийдвэрлэхийн тулд илүү тэгш шударга шинжлэх ухаан, технологийн засаглалыг дэмжих ёстой гэжээ.