sonin.mn

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 23-нд Бээжинд Ланьцан-Меконгийн хамтын ажиллагаа (LMC)-ны удирдагчдын анхны уулзалтын 10 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалтад оролцож, үг хэлэв.




Ван И хэлэхдээ, сүүлийн арван жилийн хугацаанд Ланьцан-Меконгийн хамтын ажиллагааны хөгжлийн гол түлхүүр нь сайн хөршийн харилцаа, хамтын ирээдүйд тууштай хандсан явдал юм. Бид стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, "LMC 2.0"-ийг хамтран байгуулж, улмаар дэлхийн засаглалын "Ланьцан-Меконгийн загвар"-ыг бий болгоно. Хятад улс хөрш орнуудтайгаа найрсаг, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй байх дипломат үзэл баримтлалыг баримталж, Ланьцан-Меконгийн хамтын ажиллагааны шинэ "Алтан арван жил"-ийг эхлүүлэхийн тулд Меконгийн таван улстай нэгдэж, энх тайван, амар амгалан, цэцэглэн хөгжсөн, үзэсгэлэнтэй, найрсаг Ланьцан-Меконгийн гэр орныг байгуулахын төлөө хамтран ажиллах болно гэжээ.