Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд (2026.03.24) тус улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Улс орныхоо хөгжлийн ирээдүйг түүчээлэх оюутан залуустаа цаг гарган, төрийн бодлого, шийдвэрийн талаар танилцуулж, санал бодлыг нь сонсохоор уулзаж буйд Бээжин дэх Монголын оюутны холбооны дарга О.Хүсэлбаатар уулзалтад оролцож буй оюутнуудаа төлөөлөн Улсын Их Хурлын дарга Н.Учралд талархал илэрхийлсэн.
Уулзалтын үеэр БНХАУ-д суралцаж буй оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа Улсын Их Хурлын дарга танилцууллаа.
Тэрбээр одоогоос 20-иод жилийн өмнөх интернэт хэрэглээний талаар дурсамжаа залуустай хуваалцаад “Өнөөдөр гар утаснаасаа интернэт орж, олон улсын мэдээ, мэдээллийг хүссэн үедээ чөлөөтэй авдаг болсон. Өөрчлөлт, шинэчлэлт өдөр тутамдаа нүдэн дээр өрнөж байгаа ч бид тэр бүр анзаардаггүй. Монгол Улс 10 жилийн өмнө ямар байсныг, өнгөрсөн жилээс өнөөдрийн хооронд хэрхэн өөрчлөгдөж, хөгжсөнийг ярьдаггүй. Тиймээс оюутнууд Та бүхэн Монгол Улсын хөгжил дэвшлийг хөндлөнгөөс үнэлэн харж, өдөр тутмын хөгжил, өөрчлөлтийг анхаарч, ирээдүйд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар бодож, хичээж суралцаарай” хэмээн захив.
Хувь хүний болон улс орны хөгжил нь тасралтгүй хөдөлгөөн гэдгийг онцлоод "10 жилийн өмнө Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 29 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 89.9 их наяд төгрөгт хүрсэн. Бүх аймаг, сум авто замаар холбогдож, аль ч суманд гар утас, интернэт хэрэглэж байна" гэв.
Мөн тэрбээр оюутан залуусын оюун санаа, мэдлэг боловсрол, эзэмшиж буй чадвар дээр Монголын ирээдүй оршин тогтнож байгаа хэмээгээд "Эцэг, эх, гэр бүл, улс орон чинь та бүгдийг ирээдүйгээ хэмээн харж, бүх боломжоороо дэмжиж байгаа. Техник, технологийн дэвшилд суурилсан мэдээ мэдээллийн дунд бид амьдарч байгаа учраас шүүмжлэлт сэтгэлгээ, эргэцүүлэх, дүн шинжилгээ хийх чадвараа хөгжүүлж ирээдүйгээ, нийгмээ жолоодох болно. Мэдлэг, ур чадвараас илүүтэй хандлагыг чухалчилдаг цаг үе Та бүхнийг угтаж байна. Монголчууд оюун, сэтгэлгээний чадвар өндөр ч сахилга бат, тууштай байдлын үр дүнд хүрдэг мэдлэгээ хэрэглээ болгох чадвараа хөгжүүлэх шаардлагатай" гэдгийг уулзалтад оролцсон оюутнуудад Улсын Их Хурлын дарга захиж байв.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал төрийн үйлчилгээний цахимжилтын талаар, И-Монголиа-д оюутнуудын хэрэгцээт төрийн үйлчилгээг нэгтгэсэн “Оюутан” цэсний талаар мэдээлэл өгөв. Улмаар уг цэсэд гадаадад суралцаж буй оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн үйлчилгээг хялбарчлах, боловсрол, карьер, дадлага, төрийн дэмжлэгийн талаарх мэдээллийг нэгтгэсэн “E-Student 2.0” хөгжүүлэлт хийж байгааг танилцууллаа.
Түүнчлэн Улсын Их Хурлаас захиалан гүйцэтгүүлсэн бүх судалгааг parliament.mn сайтад нээлттэй байршуулсан, мөн sudalgaa.gov.mn цахим санд давхар байршуулсан болохыг дурдаад энэ нь гадаад улс орнуудад суралцаж буй оюутнууд мэдээллийн чухал эх сурвалж болно хэмээн найдаж байна гэв.
Мөн уулзалтын үеэр оюутан залуус Улсын Их Хурлын дарга Н.Учралаас асуулт асууж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэв. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаарх асуултад товч мэдээлэл өгч хариулаад "Эх орныхоо экспортолж буй бүтээгдэхүүн бүрд нэмүү өртөг шингээх, инновацлаг, үйлдвэрлэгч орон болох бодлыг тээж, суралцаж буй онолын мэдлэгээ ашиглан, эх орныхоо нөхцөлд дүн шинжилгээ хийж, шийдлийг гаргах чадвараа хөгжүүлээрэй” гэдгийг онцлон захиж байв. Оюутнууд “E-Student 2.0” хөгжүүлэлтийг хийж байгаад талархалтай хандаж буйгаа илэрхийлж, үүнтэй холбогдуулан тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар саналаа хэлсэн. Мөн дотоодын олон төрлийн судалгааг нээлттэй болгосон нь чухал ач холбогдолтой хэмээгээд тогтмол баяжуулж байхыг хүссэн юм.
Уулзалтад оролцсон оюутнууд хэрэгцээ шаардлагад нь нийцсэн төрийн үйлчилгээний шийдлийг санаачлан, хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын дарга Н.Учралд талархал илэрхийлэв.
БНХАУ-д өдгөө 6300 монгол оюутан байгаагийн 40 хувь нь бакалавр, 20 хувь нь магистрийн түвшинд суралцаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Лхагва - 03 сарын 25,
2026
Сэтгэгдэл7
Хужаа Барууныхан Монголыг хорлож байна. Хожим нь барьцаалж авахын тулд улс төрд нь дотоодын луйварчдыг урьдчилан бий болгодог. Хужаа Барууныхны бусдыг гогоддог авилгалын энэ схем нь мэдээж, маш төгөлдөржсөн схем! Эхлээд чи авилгалаа авчихсан, хулгайгаа хийчихсэн дараа нь хужаа барууны мэргэжилтнүүд танд түүнийгээ "хууль ёсны" болгоход чинь туслаад өгнө. Бүх хулгайч луйварчид Хужаа Баруун луу зугтдаг. Хулгайлсан бүх мөнгөө муугаар хэлбэл офшорт, сайнаар хэлбэл "соёлт ертөнцөд" хадгалдаг юм. Хулгайлсан бүхнээ хэзээ ч эргүүлж өгөхгүйгээ, зөвхөн Хужаа Баруун л мөнгийг нь цэвэр эсэхээс нь үл хамааран хадгалж өгдөг гэдгийг бүх хулгайч луйварчид маш сайн мэддэг юм даа. Ингээд тэднийг тойрогтоо оруулаад авсан хужаа Баруун ч бүхэл бүтэн мэдээллийн баазтай болдог бөгөөд авилгачид ийнхүү тэдний барьцаанд бүрэн орж байгаа юм. Хэрэв манай барууны хамтрагчид чадваргүй, гэнэн, тэнэг, эсвэл итгэл даахуйц хүмүүс байсан бол тэдний дотоодын улстөр нь бүтэлгүй байх байсан биз дээ!
Хятадад суралцаж байгаа монгол гэх оюутнууд бол Сэлэнгэ Улаанбаатар Хэнтийн хятад иргэдийн шоохуузууд юм. Тэд ирээдүйд маоист МАН-нхаа тусламжтайгаар Монголд зэвсэгт хувьсгал гаргаж Хятадын цэргийг Монголд оруулж эзлүүлэх алсын нууц даалгавартай.
32-ын тойргийн хятад хороололд хятад сонгино дүпүтэй хоол идэж ,хятад хүний ногооны газрыг бордож өссөн Хүрэлсүх данжаад заримдаа урд зүг рүү санаа алдан алцаганан алхдаг гэдэг.
Монголчуудад хандах гадны орнуудын бодлого хатуурч буйн нэг жишээ саяхан Хятадын элчингийн хийсэн мэдэгдэл байлаа. Юу вэ гэхээр элчингийн зүгээс Монголын тал хятад иргэдийг визгүй зорчуулах боломжийг бүрдүүлэхийг наанаа эвтэйхэн сануулж, цаанаа тулган шаардсан мэт агуулгаар хэлжээ. Энэ "саналын" эргэн тойронд манайхан дотооддоо хөөрхөн бужигнаад амжив. Угаас өмнөд хөршийн талд налж ирсэн, тэдний эсрэг шүүмжлэл болгонд өмд дотуур хувцасгүй болох аюулыг сануулж, уснаас нь гаргасан загас шиг татганаад эхэлдэг хэсэг бүлэг хүмүүс энэхүү саналыг уухайн тас дэмжиж байгаа зарим жишээг зургаар оруулав. Тэдний оюун санааны 2-р удирдагчийн (1-рх нь мэдээж Баабар ах нь) бичсэн нухацтай нийтлэл тэдний хүсэл эрмэлзлийг илэрхийлэхийн хажуугаар Хятадын төрийн цаагуураа хэлэх гээд байгаа санааг бүрэн дүүрэн тусгасан мэт уншигдах нь сонирхол татам байв.
Про-Хятад талынхны үзэж буйгаар бид визгүй, тэд визтэй зорчих нь асар шударга биш явдал бөгөөд өмнөд хөрш маань агуу тулдаа 36 жилийн турш энэхүү тэгш бус харилцааг тэвчиж ирсэн бололтой. Мөн, олонх Монголчуудын өмнөд хөршөөсөө эмээх сэтгэлзүй ч ийм нөхцөл бүрдэхэд нөлөөлсөн гэх ба социализмын үед Оросууд хүчээр суулгачихсан хий хоосон дэмий айдсаас салах цаг нь болсныг тэд маань цагийн тохироо бүрдсэн гэж үзсэнээс ч юмуу чанга гэгч нь сануулцгааж байна. Миний үзэхээр энэ асуудалд сэтгэл хөөрлөөр хандаж боломгүй санагдана. Юун түрүүнд түүхэн явцдаа шавар гэрт шавааралдан суудаг байсан суурин иргэншилт өмнөд хөршөөс болгоомжлох хандлага зөвхөн социализмын үед Оросуудын нөлөөгөөр бий болчихсон зүйл биш. Монголын нутагт байсан үе үеийн улсууд бүгд ижил хандлагатай байсан. Тэрхүү хандлагаасаа ухарсан нь уусаж үгүй болдог байсан.
Хятадад сургууль төгсөгсөдийн 70.80 хувь нь хужаагийн эрлийзүүдийн үр сад юм байна лээ тувт дундад улсыг магтаастай бүр хятадыг налж түших хэрэгтэй элгэнд нь наалдаж амьдрах тухай их ярьдаг
ХЯТАДЫН ТӨРӨӨС МОНГОЛ ЗАЛУУСТ ӨГЧ БУЙ 500-1000 $-ЫН ТЭТГЭЛГИЙН ЦААД УЧИР: Нэг өвөрмонгол хүн Хятадын засгийн газраас монгол залуусыг олон мянгаар нь тэтгэлгээр сургаж буйн цаад шалтгааны талаар маш бодууштай зүйл бичжээ. Бас Монгол улс өөрийн боловсролын системийг сайжруулаасай гэсэн байна. Тэрээр: Өнөөдөр Монголын хүүхэд залуусыг Хятад улс бодлогоор, асар олноор тэтгэлэг олгон сургаж байна. Сард хамгийн багадаа 500 доллароос эхлээд, мастерийн тэтгэлэг 700, докторын тэтгэлэг 1000 доллар. Визнээс эхлээд, байр хоол бүгдийг Хятадын ЗГ-аас урьдчилан төлөвлөж шийдсэн. Хятад улс гуйлгачингүй болчихоод ядарсан монгол залуусын боловсролд анхаарч байна гэж та бодож байна уу? Үгүй. Энэ бол өчнөөн жил Хятадын хоолыг идэж, тэтгэмжийг нь авч, нутагт нь амьдарч сурсан хүн аргагүй Хятаджихыг, нутагтаа очоод Хятадын компаниас өөр байгууллагад ажиллаж чадахгүй болох хэмжээний нөлөө үзүүлэх соёлын уусгалт юм. Энэ уусгалтаас үндэстнээ хамгаалж, Монгол улс өөрөө сайн боловсролын системтэй болох ёстой гэжэ