sonin.mn

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 3-р сарын 23-нд Хэбэй мужийн Шюн-Ань шинэ бүсийн ажил байдалтай танилцаж, тус бүсийн өндөр чанартай бүтээн байгуулалт, хөгжлийг цаашид дэмжих симпозиумыг даргалан, чухал үг хэлэв. 


Тэрээр Шюн-Ань шинэ бүс нь Бээжингийн нийслэлийн үүрэг чадавхаас бусад үйл ажиллагааг төвлөрүүлсэн нүүлгэн шилжүүлэх бүсийн тэргүүлэх байр суурийг баттай тодорхойлж, оюун ухааныг цаашид чөлөөлж, сэтгэхүйг өргөжүүлж, зохицуулалтыг бэхжүүлж, хүчин чармайлтаа нэгтгэх нь чухал гэдгийг онцоллоо. Тэрээр мөн шинэчлэл, инновацийн тусламжтайгаар дотоод хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлэх, нөөцийг оновчтой нэгтгэхэд анхаарлаа төвлөрүүлснээр шинэ бүсийн эрч хүчийг идэвхжүүлэх, шинэ эриний инновацийн голлох бүс, өндөр чанартай хөгжлийн загварыг бий болгохыг хичээх хэрэгтэйг онцолсон байна. 




ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Тамгын газрын дарга Цай Чи, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян нар хамт ажиллж, симпозиумд оролцов.