sonin.mn

2026 оны Хятадын Хөгжлийн форумын жил тутмын уулзалт 3-р сарын 22-23-ны хооронд Бээжинд “15-р таван жилийн төлөвлөгөөний хугацаан дахь Хятад улс: Өндөр чанартай хөгжил ба хамтдаа бүтээх шинэ боломжууд" сэдвийн дор болов. Хятадын Сангийн яам, Хятадын Ардын банк, Төвийн санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн хорооны алба, Үндэсний эрчим хүчний товчоо зэрэг олон байгууллагын албан тушаалтнууд макро эдийн засгийн бодлого, өндөр чанартай хөгжил, хэрэглээний өсөлтийн шинэ чиг хандлага, шинэ боломж, дэлхийн ногоон, нүүрстөрөгч багатай өөрчлөлт болон тогтвортой хөгжлийн зэрэг сэдвээр форумд үг хэлэв. 


Хятадын Сангийн сайд Лань Фүө-ань хэлэхдээ: “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улсын ард түмний амьжиргаанд оруулсан санхүүгийн хөрөнгө оруулалт 100 их наяд юаньд хүрч, нийт төсвийн зардлын 70 гаруй хувийг эзэлж, дэлхийн хамгийн том боловсрол, нийгмийн хамгааллын систем, эрүүл мэндийн тогтолцоог байгуулахад түлхэц болсон. Дараагийн таван жилд иргэдийн амьжиргаатай холбоотой салбарт засгийн газрын хөрөнгө оруулалтын эзлэх хувь нэмэгдэж, ард түмний хэрэгцээг хангахын зэрэгцээ хөгжлийн орон зайг тэлэх болно гэв. 


Хятадын Ардын банкны дарга Пань Гүншэн хэлэхдээ: Дунд зэргийн мөнгөний зөөлөн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар Хятад улсын хувьцаа, бондын зах зээл цар хүрээгээрээ дэлхийд хоёрт орж байгаа бөгөөд зах зээлийн гүнзгий, уян хатан байдал болон хөрвөх чадвар тасралтгүй сайжирч байна. 2025 оны сүүлчийн байдлаар, гадаадын байгууллага, хувь хүмүүсийн эзэмшсэн дотоодын хувьцаа, бонд, хадгаламж, зээл зэрэг юанийн санхүүгийн нөөц 10 их наяд гаруй юаниас давав. Гадаадын хөрөнгө оруулагчид Хятад улсын санхүүгийн зах зээлд оролцож, хөрөнгө оруулахыг Хятад улс сайшааж байна гэв