sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 25 /Reuters/. АНУ-ын сансар судлалын агентлаг буюу НАСА Сарны тойрог замд сансрын станц байрлуулахын оронд Саран дээр 20 тэрбум ам.долларын өртгөөр бааз байгуулахаар шийдвэрлэснээ мягмар гарагт мэдэгджээ.


Тус агентлаг мөн цөмийн хөдөлгүүртэй "Space Reactor 1 Freedom" гэдэг сансрын хөлгийг 2028 он дуусахаас өмнө Ангараг гараг руу илгээхээр төлөвлөж байна. Энэхүү ажиллагаа нь сансар огторгуйн гүнд цөмийн цахилгаан хөдөлгүүрийн технологийг турших зорилготой ажээ.


НАСА-гийн одоогийн төлөвлөгөө ёсоор сансрын нисэгчдийг 2028 онд Саран дээр буулгах ёстой. НАСА-гийн тэргүүн Жаред Айзекман сүүлийн долоо хоногуудад Сарыг судлах АНУ-ын гол хөтөлбөр болох "Артемис"-т өөрчлөлт оруулсан нь уг хөтөлбөрийн хүрээнд байгуулсан олон тэрбум ам.долларын гэрээнүүдийн нөхцөлийг өөрчлөхөд хүргэжээ.“Артемис” хөтөлбөрийн гол үе шатанд сансрын нисгэгчдийг Саран дээр буулгах бөгөөд Илон Маскийн SpaceX болон Жефф Безосын Blue Origin компаниуд НАСА-д зориулсан Сарнаа буугч модулийг зохион бүтээхээр өрсөлдөж байгаа юм.




Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг