sonin.mn

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд сайд Хэ Лифэн 22-ны үдээс хойш Бээжинд Америк-Хятадын Бизнесийн зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзав. 


Хэ Лифэн хэлэхдээ, Хятад Америкийн харилцаа бол өнөөгийн дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа юм. Америк-Хятадын Бизнесийн зөвлөл нь хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг дэмжих гүүрийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэж найдаж байна гэжээ.


Тэрээр мөн Америкийн компаниуд Хятадын хөгжлийн боломжуудыг бүрэн ашиглаж, Хятад-Америкийн эдийн засаг, худалдааны харилцаанд илүү тогтвортой байдал, эерэг эрч хүчийг нэмэрлэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. 


Америкийн бизнесийн нийгэмлэг Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж байгаа бөгөөд Хятадын зах зээлийг үргэлжлүүлэн хөгжүүлж, идэвхтэй үүрэг гүйцэтгэж, Америк-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг тасралтгүй дэмжихэд бэлэн байна гэж Америк-Хятадын Бизнесийн зөвлөлийн удирдагч Райсибо, Тань Сэнь нар мэдэгдэв.