Хятадын хөгжлийн дээд түвшний форумын 2026 оны жилийн ээлжит хурал өнөөдөр буюу 3-р сарын 22-ны өдөр Бээжин хотноо албан ёсоор нээгдлээ. Тус чуулганы нээлтийн арга хэмжээнд олон улсын байгууллагууд, дэлхийн ТОП-500 олон улсын корпорациуд болон олон улсын бизнесийн салбарын төлөөллөөс бүрдсэн 100 гаруй гадаадын зочид оролцов. Форумын үеэр шинэлэг хэрэглээ, хиймэл оюун ухаан, үйлчилгээний салбарын нээлттэй байдал зэрэг дэлхий дахины анхаарал татсан асуудлуудын хүрээнд гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөгдсөн байна.
Хятадын хөгжлийн дээд түвшний форум нь жил бүрийн “Хоёр чуулган”-ы дараа зохион байгуулагддаг томоохон олон улсын форум бөгөөд 2000 онд байгуулагдсанаас хойш Хятад улс болон дэлхийтэй харилцах, хамтран ажиллах чухал гүүр болж иржээ.
Энэ жил “Арван тавдугаар таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жил бөгөөд Хятадын гүнзгийрүүлсэн шинэчлэл, өндөр түвшний нээлттэй байдал нь дэлхийн эдийн засагт шинэ боломж авчирна гэж үзэж байна. Иймээс энэ удаагийн форумын бүх хэлэлцүүлэг “‘Арван тавдугаар таван жилийн төлөвлөгөө’-ний Хятад: Өндөр чанартай хөгжил ба хамтын шинэ боломжууд” сэдвийн хүрээнд өрнөнө.
Форум хоёр өдөр үргэлжлэх ба эхний өдөр нээлтийн ёслолоос гадна сэдэвчилсэн хэлэлцүүлэг, салбар форумууд, хаалттай уулзалтууд зэрэг цуврал арга хэмжээнүүд багтаж байна.
Мягмар - 03 сарын 24,
2026
Сэтгэгдэл0