3-р сарын 21-нд Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийн (CELAC) 10 дахь дээд хэмжээний уулзалт ээлжит дарга улс Колумб улсад боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус дээд уулзалтад баяр хүргэв.
CELAC байгуулагдсанаасаа хойш Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих, дэлхийн өмнөдийн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагаа, хамтын хөгжилд шинэ эрч хүч сэлбэж байгааг Ши Жиньпин онцоллоо. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн оны тавдугаар сард Хятад-CELAC форумын сайд нарын дөрөв дэх уулзалт Бээжинд амжилттай зохион байгуулагдсан. Би нээлтийн ёслолд оролцож, Хятад, Латин Америкийн эв нэгдэл, хөгжил, соёл иргэншил, энх тайван, ард түмний холбоо зэрэг таван том төслийг хамтран эхлүүлсэн тухай зарласан нь Латин Америкийн орнуудаас эерэг хариу авсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд Хятад, Латин Америк таван том төслийг дэмжихийн тулд нягт хамтран ажиллаж, хоёр талын ард түмэнд бодит ашиг тусыг авчирсан гэжээ.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Хятад улс Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын сайн найз, сайн түнш хэвээр байж, тэдний тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалахад нь үүрд дэмжлэг үзүүлэх болно. Хятад улс Латин Америкийн орнуудтай хамтран олон улсын шударга ёсыг эрхэмлэн, Хятад-Латин Америкийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах шинэ хуудсыг хамтдаа бичихэд бэлэн байна гэжээ.
Мягмар - 03 сарын 24,
2026
Сэтгэгдэл0