Ерөнхий Сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний төрсөн ах Б.Баатар нарт дээрэмдүүлсэн иргэн П.Хишигбаяр үнэнийг дэлгэлээ.
Тэрээр:"Намайг П.Хишигбаяр гэдэг. Би Гэрэгэ тауэрын 14 давхартай холбоотой асуудлын хохирогч байна.
Тус асуудалтай холбоотойгоор олон нийтэд анх удаа мэдээлэл өгч байна. Учир нь Монгол Улсын Хууль зүйн сайд Энхбаяр Завхан аймагт ажиллаж байх хугацаандаа миний болон манай гэр бүлийн зөвшөөрөлгүйгээр миний нэрийг олон нийтэд зарласан. Иймд уг асуудлаар тодруулга хийж, албан ёсны байр сууриа илэрхийлэх шаардлагын үүднээс энэхүү мэдэгдлийг хийж байна.
Би болсон үйл явдлыг товч танилцуулъя.
2021 оны 11 дүгээр сард манай гэр бүл Гэрэгэ тауэрын 14 давхрыг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авсан. Тухайн үед Ерөнхий сайд асан Оюун-Эрдэнэ болон Баатар нарын Херо энтертайнмент ХХК-д 1 сая ам.доллараар худалдахаар тохиролцож, уг талбайд оруулсан.
Гэвч өнгөрсөн 3 жилийн хугацаанд эдгээр хүмүүс нэг ч удаа төлбөр тооцоо хийгээгүй, үндсэндээ үнэ төлбөргүйгээр ашиглаж ирсэн. Энэ хугацаанд бид төлбөр мөнгөө шаардаж, холбогдох албан бичгүүдийг удаа дараа хүргүүлж байсан.
Жишээлбэл, 2024 онд Баянгол зочид буудлын нэгдүгээр давхрын фитнесс төвд Баатар гэх хүнтэй уулзах үеэр төлбөрөө төлөхийг шаардахад “чамайг ална шүү, аятайхан байгаарай” хэмээн заналхийлж байсан. Энэ нь гэрчтэй болсон үйл явдал юм.
Мөн энэ хугацаанд манай гэр бүлийг дарамталж, айлган сүрдүүлэх оролдлого удаа дараа гарсан. Үүнд:
Ар гэр, эхнэр хүүхдийг барьцаалах шинжтэй дарамт үзүүлэх
Бичлэг хийлгэж олон нийтэд тараах
Сонгуулийн үеэр хамааралгүй асуудалд холбогдуулан шахалт үзүүлэх
2025 оны 1 дүгээр сард надад зохиомол хэрэг үүсгэн, 19 хоног цагдан хорьсон. Энэ хугацаанд Гэрэгэ тауэрын 14 давхрыг ямар ч төлбөргүйгээр шилжүүлэн авсан бөгөөд намайг хоригдож байх үед 1.5 тэрбум төгрөгийг манай дансанд хийсэн байсан.
Мөн энэ хугацаанд биднийг тагнуул, авлигатай тэмцэх газар, эрүүгийн цагдаа, татвар, прокурор зэрэг шат шатны байгууллагуудаар шалгуулж, удаа дараа дарамталсан.
Би 15 жилийн хугацаанд хувийн бизнес эрхэлж, хөдөлмөрөөрөө бий болгосон хөрөнгөтэй хүн. Гэтэл энэ хөрөнгө маань минийх уу, эсвэл эрх мэдэл бүхий хэн нэгнийх үү гэдгийг ойлгоход бэрх нөхцөл байдалд хүрлээ.
Миний үзэж байгаагаар энэ нь төрийн байгууллагын оролцоотой, зохион байгуулалттай дарамтын нэг хэлбэр бөгөөд Монгол Улсад бизнес эрхлэх орчинд ноцтой асуудал байгааг харуулж байна.
Гэрэгэ тауэрын 14 давхартай холбоотой энэхүү асуудал нь залуучууд Монгол Улсад бизнес эрхлэх боломжтой эсэхийг харуулсан тод жишээ гэж үзэж байна.
Цаашид энэ асуудлаар дуу хоолойгоо илэрхийлж, олон нийтэд ил тод мэдээлсээр байх болно.
Мөн холбогдох хүмүүстэй, тухайлбал Оюун-Эрдэнэ болон бусад оролцогч талуудтай уулзаж, асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд эцэслэн шийдвэрлэхэд бэлэн байна." гэв.
Б.Төгсбаясгалан
Ням - 04 сарын 19,
2026
Сэтгэгдэл16
оюун-эрдэнийг дарах гэсэн явуулга байхөө
Өсөхийн өлөн хүн юу ч хийхээс буцдаггүйн жишээ!!! Хамгийн харамсалтай нь золбин юмнуудыг татаасаар дээд албан тушаалд тавьдаг (нэр дэвшүүлдэг) өндөр дээд албан тушаалтан гол буруутай!!!
Ene metiin avralgui maanguudad yu ch heleed nemergui, hai2
Данхын мөнгийг угаадаг нэг зам нь тэр Хёро интёртаймёнт юм ! Мань эр тэр лүү олон ч удаа засгийн мөнгийг шилжүүлсэн дэ ! Баатар нь хариуд нь хааяа Данхын хүү рү мөнгө шилжүүлж өгдөг юм ! Нэг удаа 300 саяыг өгсөний дараа тэр хүү нь найз охиндоо үнэтэй цүнх зүүлт мүүлт авч өгөөд цаадах нь гайхуулж лайв да биз дэ ! Тэгээд дуулиан болоод хөөрхий хадам аав нь суудлаасаа үсрээ биз дэ ! Засаг огцруулчихдаг чадалтай бэр байна лэ ! Ийм бэр Монголд олон байх болтугай !
Гэхдээ Но бий. Бадарч аа’ Бэрийн зүүлт,brand унэтэй Цүнх Оюук MCS тэй тэмцэлдээд Ухаа худагаа Ард түмэндээ авья гэж АСУУДАЛ тавьмагц Гарч ирсэн. Цүнх Ухаа худаг хоер тэнцэх үү Ард түмэн !?? Асуумаар байна !
Оюун эрдэнэ бол жирийн иргэдийг хорьж цагдах, торгож шийтгэхдээ сурамгай нөхөр
миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч сайн галч байгаад дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй, 180 км замтай зургаан жил тусгай элчин сайд томилж ажиллуулаад дуусгаж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан эх ороноосоо урвагчыг баярцогт даргаа гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд улныхан гэж доромжлоод гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж туршилт хийж алсан Монголын туухэн алсын хараатай хамгийн муу хорчин ядаргаатай еронхий сайд оюунэрдэнэ гээч байлаа.
Энэ хүн эрүүл үү??? Эхлээд Б.Энхбаяр гэж байснаа гэнэт ОЭ, Баатар болоод л явчих. Оюун-Эрдэнэ тэгээд тэр 14 давхарт чинь засгийн газраа байгуулчихаа юу??? Тэнэгтэхээ больж үз.
Энэ хүн эрүүл үү??? Эхлээд Б.Энхбаяр гэж байснаа гэнэт ОЭ, Баатар болоод л явчих. Оюун-Эрдэнэ тэгээд тэр 14 давхарт чинь засгийн газраа байгуулчихаа юу??? Тэнэгтэхээ больж үз.
Энэ хүн эрүүл үү??? Эхлээд Б.Энхбаяр гэж байснаа гэнэт ОЭ, Баатар болоод л явчих. Оюун-Эрдэнэ тэгээд тэр 14 давхарт чинь засгийн газраа байгуулчихаа юу??? Тэнэгтэхээ больж үз.
Энэ хүн эрүүл үү??? Эхлээд Б.Энхбаяр гэж байснаа гэнэт ОЭ, Баатар болоод л явчих. Оюун-Эрдэнэ тэгээд тэр 14 давхарт чинь засгийн газраа байгуулчихаа юу??? Тэнэгтэхээ больж үз.
Дээд төр гэдэг нь нүүрсний хулгайч гамин Хүрэлсүх юм
Bayar hurgey, tanii tarhi amjittai ugaagdsan bn, +100danh onoo
Ийм улаан дээрэмчин ес тэй байсан гэхлээр ичмээр юмаа ятэр Баатар нь бүр эрүүгийнхэний үг хэллэгтэй МАН энэ танхай дарга байсан рүнээ цэгцэлж аваа Удирдах зөвлөл нь ямар ч шүүмжлэлгүй долигонож байсны гай
Ерөнхий прокурорууд дээрэмдэнэ. Ерөнхий сайд дээрэмдэнэ.
Эрх мэдлээ урвуулан ашигласан дээрмийн хэрэг байна. Төр буруугүй. Хэрээ, Данх 2-оос хөрөнгөө гаргуулж аваад, ах дүү 2-ыг авилга, албан тушаалын хэрэг, дээрмийн хэргээр яллах хэрэгтэй !
Бас нэг түгжил үү
bi 35 jil business hiilee cham shig terbum terbumiin hurungtei boloogui lbn. ci bol nootoi avilgaliin mungiig l ugaadag neg muu chacgan pacaan l bn l daa