sonin.mn

Энэ оны эхний хоёр сард Хятад–Европын галт тэрэг 3501 удаа аялж, 352 мянган стандарт чингэлэг ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тус бүр 32% болон 25%-иар өссөн үзүүлэлт болж, олон улсын тогтворгүй нөхцөл байдал, сул сэргэлттэй дэлхийн эдийн засгийн дунд онцгой анхаарал татаж байна.


Хятадын Төв Радио Телевизийн CGTN-ээс дэлхийн сүлжээ ашиглагчдын дунд явуулсан санал асуулгаар, оролцогчдын 88.8% нь Хятад–Европын галт тэрэг нь Хятадын гадаадад нээлттэй байх бодлогыг ахиулж, дэлхийн нээлттэй эдийн засгийг байгуулах тууштай байр суурийг илэрхийлж байна гэж үзжээ.


Евразийг холбосон чухал “гүүр” болох Хятад–Европын галт тэрэг нь тээврийн хугацаагаараа далайн тээврээс ойролцоогоор 3 дахин хурдан, харин зардлын хувьд агаарын тээврээс 5 дахин хямд байдаг. Судалгаанд оролцогчдын 91.2% нь олон улсын ложистикийн үр ашгийг нэмэгдүүлж, худалдааны зардлыг бууруулсан, 91.8% нь Хятад–Европын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны шинэ платформ бүрдүүлсэн, 82.7% нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд тогтвортой дэмжлэг үзүүлж байна гэж хариулжээ.


2025 оны 12-р сарын байдлаар Хятад–Европын галт тэрэг Хятадын 128 хотыг холбож, Азийн 11 улс, бүс нутгийн 100 гаруй хот, Европын 26 улс, бүс нутгийн 232 хотод хүрч үйлчилж байна. Судалгаанд оролцогчдын 84.9% нь Евразийн орнуудын харилцан уялдаа холбоог бэхжүүлсэн, 87.4% нь зам дагуух орнуудын дэд бүтцийн хөгжлийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлсэн гэж үзжээ.


Мөн энэ жил Хятадын “15 дахь таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жил болж байгаатай холбогдуулан, оролцогчдын 93.7% нь Хятад–Европын галт тэрэг Хятадын асар том зах зээлийн давуу тал болон дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хөгжлийн боломжийг цаашид улам нээнэ гэж үнэлсэн байна.


Одоогийн нөхцөлд ганц талт үзэл, ивээх бодлого газар авч, олон улсын худалдааны дэг журамд сорилтод учирч буй энэ үед судалгаанд оролцогчдын 85.5% нь Хятад–Европын галт тэрэг тогтвортой ажиллаж буй нь олон улсын худалдааны дүрэм, дэг журмыг хамгаалж байгааг илтгэнэ гэж үзжээ. Мөн 89.5% нь уг тээврийн шугамын аюулгүй, саадгүй ажиллагааг хамтдаа хамгаалж, ганц талт үзэл болон хамгаалалтын бодлогыг эсэргүүцэхийг уриалсан байна.


Энэхүү санал асуулгыг CGTN-ийн англи, испани, франц, араб, орос хэл дээрх платформоор нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор 9128 хүн оролцож, санал бодлоо илэрхийлжээ.