sonin.mn

Хятадын Худалдааны яам 3-р сарын 19-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, тус яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Юнчянь Парист болсон Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хэлэлцээтэй холбогдуулан хэлэхдээ, хоёр тал Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын чухал нийтлэг ойлголтоор удирдамж болгон, тарифын зохицуулалт, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, мөн өмнө хүрсэн зөвшилцлийг хадгалах зэрэг харилцан сонирхсон эдийн засаг, худалдааны асуудлуудаар илэн далангүй, гүнзгий, бүтээлч хэлэлцээ өрнүүлэн, улмаар шинэ ойлголцолд хүрсэн бөгөөд цаашид ч хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.


Хоёр тал эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын механизмыг судлан бий болгох, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хэлэлцээний механизмыг үргэлжлүүлэн үр дүнтэй ашиглах, харилцан яриа, ойлголцлыг бэхжүүлэх, санал зөрөлдөөнөө зөв зохистой тогтоон барих, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг тогтвортой, эерэг чиглэлд хөгжүүлэхийг зорьсон гэжээ.


Г.Бямба