Энэ жил нь Хятадын “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхлэл юм. Геополитикийн улс төрийн эрсдэл ихсэн, янз бүрийн тогтворгүй хүчин зүйл нэмэгдсээр байгаа одоогийн нөхцөл байдалд Хятадын эдийн засаг эхний гараагаа өөдрөгөөр эхлүүллээ. Эдгээр нь юуны өмнө үндсэн байдал тогтвортой буйгаас шалтгаалжээ. Энэ оны эхний хоёр сард томоохон аж үйлдвэрүүдийн нэмүү өртөг нэмэгдэн, хаврын баярын үеэр хүмүүсийн хэрэглээ тэлж, нийгмийн бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны борлуулалт 2.8%, үйлчилгээний хэрэглээ 5.6%-ар нэмэгдэв. Үүний зэрэгцээ дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт 11.4%-ар нэмэгдэн, зам гүүрийн бүтээн байгуулалт эдийн засгийн хөгжлийг дайчилсан төдийгүй хүмүүсийн нааш цааш зорчихыг илүү дөхөм тав тухтай боломжоор хангасан байна. Эдгээр тоо баримтууд нь Хятадын эдийн засгийн суурь бат, зах зээл том байдаг хүчин чадлыг харуулсан юм.
Хятадын эдийн засаг тогтвортой байдаг нь дэлхий нийтэд авч хэлбэл олдошгүй тогтвортой хүчин юм. Хятадын эдийн засаг уян хатан, нөөц боломж ихтэй байдаг. Энэ нь ирэх таван жилд өндөр чанартай хөгжихийн үндсэн баталгаа бөгөөд бодлогын тогтвортой байдал нь дэлхийн хөрөнгө оруулагчид Хятад улсыг зорихын үндэслэл болж байна.
Тухайлбал энэ жилийн эхээр Германы Карчер компани 30 сая юанийн хөрөнгө оруулж, Чанжөүд гурав дахь үйлдвэрээ байгуулан, албан ёсоор ашиглалтад оруулсан байна.
Нэг улсын эдийн засгийг үнэлэхэд хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг нь ажиглах ёстой. Хятад улсын хувьд энэ жилийн хаврын баярын үеийн үшү тоглож байсан роботоос шинэ үйлдвэрлэлийн хүчний хөгжил дэвшлийг олж харж болох юм. Оны эхний хоёр сард Хятад улсын дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.1%-ар нэмэгдсэн нь энгийн аж үйлдвэрийнхээс нэг дахин илүү хурдан өссөн дүн юм. Иймэрхүү инновациар гол цөм болгосон хөгжлийн загвар нь Хятадын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг ахиулсан төдийгүй дэлхийн улс орнуудын үйлдвэрлэлийн шинэчлэл хөгжилд тус дэм болж, хамтын ажиллагааны орон зайг өгч байгаа юм.
Үүний зэрэгцээ Хятадын гадаад худалдааны уян хатан чанар нь дотоодын эрэлт хэрэгцээ өөрчлөгдөн сайжирч буйг харуулсан бөгөөд Хятадын том зах зээлийн орон зай нь гадаадын аж ахуйн нэгжүүдэд бизнесийн боломж олгож байна. “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд импорт экспортыг уялдуулан зохицуулах зорилт тавьсан нь үйл ажиллагаанд хэрэгжиж байгаа нь энэ юм.
Ирэх таван жилийн төлөвлөгөөний ажлууд хэрэгжиж эхлэхээр Хятадын өндөр чанартай хөгжлийн урсгал улам бүр хүчтэй болж, дэлхий нийтэд ч үр өгөөжөө өгөх болно.
Бямба - 03 сарын 21,
2026
Сэтгэгдэл0