Монгол Улсын аялал жуулчлалыг дэмжих, агаарын тээврийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотын дагуул Хүннү хотын бүтээн байгуулалт, хотын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх зорилго бүхий “Улаанбаатар-Хүннү” олон улсын транзит зочид буудлын төслийг хэрэгжүүлнэ.
Энэ хүрээнд “Улаанбаатар-Хүннү" олон улсын транзит зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбох чиглэлээр нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр нар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд “Улаанбаатар-Хүннү” олон улсын транзит зочид буудал болон “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг гүүрэн гарцаар холбох дэд бүтэц, зохион байгуулалтын нөхцөлийг бүрдүүлэх, дамжин өнгөрөх зорчигчдыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх шаардлагагүйгээр, нисэхийн аюулгүй байдлын болон хил, гаалийн хяналтын тусгай зохицуулалтаар транзит зочид буудалд шууд, чөлөөтэй нэвтрэх боломжийг бүрдүүлэх юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, бүтээн байгуулалтын явцад хяналт тавих үүргийг хэрэгжүүлэх бол ИНЕГ нь нисэх буудлын үйл ажиллагаатай уялдуулах, аюулгүй байдал, хил гаалийн тусгай зохицуулалтыг хангах, гүүрэн гарцын холболтын нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана. “Улаанбаатар-Хүннү” олон улсын транзит зочид буудлын төсөл хэрэгжсэнээр Монгол Улсаар дамжин өнгөрөх зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, цаашлаад Улаанбаатар хотыг олон улсын агаарын тээврийн зангилаа төв болгон хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх юм.



Лхагва - 04 сарын 08,
2026
Сэтгэгдэл4
Хүннү гэдэг нэр бол хятад дуудлага. Хятад хэлэнд хүннү гэдэг нь зэрлэг боол гэсэн утгатай. Нямбаатар гэдгийг Нян Бао гэж хятад хэлээр дууддагтай ижил.
Mungu n haana bgaan bol, bidnii tatwariig ch alj bndoo hereggui tsaas hudlaa tusliin zurag ene terd
Наад зочид буудлыг чинь хотын төсвөөр барих ёс байхгүй санагдаж бн. Улсын төсвөөр хийвэл хийнэ биз. Транзитаар явж байгаа гадаадын зорчигчдод зориулсан юмыг УБ хотын иргэдэд зориулах ёстой мөнгөөр хийж болж байгаа юм уу? Зам гүүр барих ажлуудаа хий л дээ.
Энэ дарга нарт хийх ажил байдаггүй юм уу Нэг хоолой барих жижигхэн барилгын ажлын төлөө төрийн хоёр том албан тушаалтан шал дэмий цаас үйлдвэрлээд, төр хэт данхар, ажлаа мэддэггүй юмнуудаар дүүрсэнтэй баримт нотолгоо юм даа