Гуравдугаар сарын 16-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы “Исламын аюул заналхийлэл хэмээх үзэлтэй тэмцэх олон улсын өдөрлөг”-ийн өндөр түвшний хуралдаан дээр БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Сүнь Лэй үг хэлж, улс орнууд Исламын аюул заналхийлэл хэмээх үзлийг огт тэвчихгүй байж, туйлшралын үзэл санаа болон соёл иргэншлийн мөргөлдөөнийг эрс эсэргүүцэн, шашин шүтлэг, итгэл үнэмшил дээр үндэслэн үзэн ядалт, үл тэвчих үйл ажиллагааг өдөөхийг хориглож, энх тайвны соёлыг сурталчилж, хүлээцтэй нийгмийг бүтээн байгуулах ёстой гэжээ.
Сүнь Лэй хэлэхдээ, Ойрхи Дорнодод үргэлжилж буй мөргөлдөөн нь мусульманчуудын эсрэг ялгаварлан гадуурхалт, үзэн ядалт, хүчирхийллийг эрс нэмэгдүүлж, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг улам дордуулж байна. Хятад улс терроризмыг тодорхой улс орон, үндэстэн, шашин шүтлэгтэй холбохыг эрс эсэргүүцдэг. Соёл иргэншлийн хоорондын солилцоо, харилцан суралцахыг бэхжүүлэх зорилгоор Хятад улс Исламын орнуудтай хамтран ажиллаж, хамтын хөгжил цэцэглэлтийн төлөө үргэлжлэн зүтгэх болно гэсэн байна.
Г.Бямба
Лхагва - 03 сарын 18,
2026
Сэтгэгдэл0