Хятадын Худалдааны яамны Олон улсын худалдааны хэлэлцээрийн төлөөлөгч бөгөөд дэд сайд Ли Чэнган 3-р сарын 16-ны өдөр мэдээлэл хийхдээ, "Өнгөрсөн 36 цагийн хугацаанд Хятад, Америкийн хоёр талын төлөөлөгчид гүнзгий илэн далангүй бүтээлч зөвшилцөл хийлээ. Энэ удаагийн зөвшилцлөөр дамжин, хоёр тал зарим асуудлаар урьдчилсан нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд дараагийн алхамд бид зөвшилцлийн үйл явцыг үргэлжлүүлнэ гэжээ.
Ли Чэнган мөн хэлэхдээ, АНУ “1974 оны худалдааны хууль”-йн 301 дүгээр зүйлийн дагуу нэг талын мөрдөн байцаалт хийх асуудлаар Хятад улс тууштай байр сууриа баримталсаар бөгөөд бид ийм нэг талын мөрдөн байцаалтыг эсэргүүцнэ. Эдгээр мөрдөн байцаалт нь Хятад, АНУ-ын хооронд амаргүй олдсон тогтвортой эдийн засаг, худалдааны харилцаанд учруулж болзошгүй бөгөөд түүнээс үүдэх саад тотгор, хохирлын талаар бид санаа зовниж байгаа" гэсэн байна.
Г.Бямба
Лхагва - 04 сарын 08,
2026
Сэтгэгдэл4
習近平為何搞垮中國經濟?中共統治困境加劇,2026只會越來越差. Ши Жиньпин яагаад Хятадын эдийн засгийг сүйрүүлж байгаа юм бэ? ХКН-ын засаглал улам бүр бэрхшээлтэй тулгарч байгаа бөгөөд 2026 он улам бүр дордох болно.
Америк дураараа иранд халдаж довтлоод, хятад бас ууртай үедээ монголын хил хаах аюул бий. Дэлхийд худалдаа ёстой худал боллоо.
Хятад хилээ хаана л биз. Хятад хилээ хаавал хойд мужийн гуйлгачид нь өлбөрч үхэх биз.
😂😂😂