sonin.mn

3-р сарын 11-нд Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэв. Сурвалжлагч Хятад улс Ираны нөхцөл байдалд зуучлалын үүрэг гүйцэтгэж буй талаар Израиль, АНУ болон бусад талуудтай харилцаа холбоотой байх эсэх талаар асуув.




Гүө Жякүнь: "Би Хятадын холбогдох зуучлалын хүчин чармайлтыг танилцуулж байсан. Гадаад харилцааны сайд Ван И саяхан Израилийн гадаад харилцааны сайдтай утсаар ярьсныг та анзаарсан байх гэж бодож байна. Одоогоор Хятадын засгийн газрын Ойрхи Дорнодын асуудлаарх тусгай элч тус бүс нутагт ажиллаж байна. Бидний зорилго бол гал зогсоох, мөргөлдөөнийг нэн даруй зогсоох, бүх талуудыг яриа хэлэлцээ, хэлэлцээрийн замд буцаан оруулах, нөхцөл байдлыг цаашид хурцатгахаас урьдчилан сэргийлэх явдал юм" гэж мэдэгдэв.


Хятад улс мөргөлдөөний талуудыг оролцуулсан олон талтай харилцаа холбоо, яриа хэлэлцээгээ хадгалж байгааг тэрээр онцолжээ.