Дэлхий нийт Хятадыг ажиглах, ойлгох цонх болсон хоёр чуулган нь Хятадад байгаа гадаадын дипломатчдын анхаарлыг ихээхэн татаж байна. 15 дахь таван жилийн төлөвлөгөөний эхэн үед, элчин сайд нар хоёр чуулганаар дамжин "Хятадын засаглал"-ын нууцыг судалж, ирээдүйн хөгжлийн шинэ чиг хандлагыг эрэлхийлж байна. Хятадад суугаа олон элчин сайд нар ХТРТ-д ярилцлага өгөхдөө, Хятадын хөгжлийн 15 дахь таван жилийн төлөвлөгөөнд ихээхэн сонирхолтой байгаагаа илэрхийлж, Хятадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, нийтлэг хөгжлийн төлөө хамтран ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлэв.
Мальдиваас БНХАУ-д суугаа элчин сайд Фазел Нажиб: Хятадын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах үйл явцад би сэтгэгдэл маш өндөр байна. Энэ удаагийн чуулганаар 15 дахь таван жилийн төлөвлөгөөний төслийг голдуу хянан хэлэлцэж байна. Хятадын хөгжил тогтвортой өсөх хандлагатай байгаа бөгөөд нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиглэлээр бүх хүчээ дайчлан ажиллаж байгааг харлаа. Түүнчлэн жилээс жилд ард түмнийхээ амьдралыг сайжруулах гэсэн Хятадын тууштай чармайлт надад гүнээ сэтгэгдэл өгсөн гэжээ.
Хорватаас БНХАУ-д суугаа элчин сайд Дарио Михелин: Бид Хятадын хөгжлийн өөрчлөлтийг тодорхой мэдэрч байна. Тухайлбал өндөр хурдтай өсөлтийн үе шатнаас өндөр чанартай хөгжил рүү шилжиж, аж үйлдвэрийн хөгжил, технологийн инноваци зэрэг чиглэлд анхаарлаа хандуулж байна. Жишээлбэл, Хятад улсын робот техникийн салбарт асар их дэвшил харагдаж байна. Өнгөрсөн жилийн Хаврын баярын гала тоглолтод үзүүлсэн роботын үзүүлбэртэй харьцуулахад энэ жил бид робот технологийн хөгжилд бас нэгэн чухал алхамыг харлаа. Энэ бол Хятадын шинжлэх ухаан, технологийн салбарт тасралтгүй дэвшил гарч байгаагийн нэг жишээ юм гэжээ.
Гана улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Кожо Бонсу: Хятадын хоёр чуулган Хятадын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөг дэлхий нийтэд зарласан бөгөөд Гана улс үүнээс суралцах ёстой. Хятад улс ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөгөө дэлхий нийтэд танилцуулж байгаа бөгөөд эдгээр нь бүгд сонсох ёстой зүйлс юм. Бид дэлхийн ногоон хөгжилд чухал ач холбогдолтой эрчим хүчний салбарт онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Хятад улс энэ салбарт тэргүүлэгч байр суурьтай. Тиймээс эдгээр нь бидний суралцахыг хүсч буй шинэлэг туршлага юм гэжээ.
Бямба - 03 сарын 14,
2026
Сэтгэгдэл0