Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин БХАТИХ-ын Жянсү мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үеэр өндөр чанартай хөгжлийг дэмжих, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх нь чухал гэдгийг онцолсон юм. Дэлхийн улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ши Жиньпиний чухал илтгэлийн талаар мэдээлж, энэ нь Хятадын эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийн гол замыг нээж өгсөн. Хятад улс инновацийг гол хөдөлгөгч хүч болгон хөгжүүлснээр зөвхөн өөрийн хөгжлийн суурийг бэхжүүлээд зогсохгүй дэлхийн эдийн засгийн сэргэлтэд суралцах боломжтой практик шийдлийг гаргаж өгч байна гэжээ.
Bloomberg News, Казахстан бизнес өдөр тутмын сонин, Вьетнамын Үндэсний Ассамблейн Ардын төлөөлөгчдийн вэбсайт зэрэг хэвлэл мэдээллүүд Ши Жиньпин даргын дурдсан шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний талаарх илтгэлд анхаарлаа хандуулж, Хятад улс ирэх хэдэн арван жилийн турш дэлхийн эдийн засгийн бүтцийг бүрдүүлэх шинэ технологийн эко системийг бий болгож байгааг тэмдэглэжээ. Bloomberg News агентлаг дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширч, хөгжлийн хөдөлгөгч хүч өөрчлөгдөж байгаа энэ чухал үед Ши Жиньпиний технологийн инноваци болон шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний талаарх чухал илтгэл нь Хятадын хөгжлийн бодит байдалд үндэслэсэн бөгөөд дэлхийн чиг хандлагад нийцэж, чухал ач холбогдол, практик үнэ цэнийг өргөнөөр хүлээн зөвшөөрсөн гэж тэмдэглэжээ.
Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ жилийн Хятадын хоёр чуулган нь ирээдүйн бодлогын чиглэл, нийгэм эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлоход чухал мөч гэж үзэж байгаа бөгөөд Хятадын дээд удирдагч Ши Жиньпин ирээдүйн макро эдийн засгийн бодлогын чиглэлийг тодорхойлж байна хэмээн үэзж байна.
Бямба - 03 сарын 14,
2026
Сэтгэгдэл0