Өнөөдөр болсон ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр, хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякунь Хятад улс Ойрхи Дорнодын өнөөгийн хурцадмал байдалд гүнээ санаа зовж байгаагаа илэрхийлэв. Сүүлийн үед Хятад улс идэвхтэй зуучилж байгаа бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И хэд хэдэн орны гадаад хэргийн сайд нартай тус тусад нь утсаар ярьж, бүс нутгийн нөхцөл байдлын талаар гүнзгий санал солилцсон гэв.
Тэрээр хэлэхдээ, Хятадын Ойрхи Дорнодын асуудлаарх тусгай элч Жай Жүнь одоогоор Ойрхи Дорнодод айлчилж байна. Дайныг сунжруулж, мөргөлдөөнийг хурцатгах нь аль ч талын ашиг сонирхолд нийцэхгүй. Хятад улс нөхцөл байдлыг намжаахыг дэмжихийн тулд харилцаа холбоогоо үргэлжлүүлж, идэвхтэй зуучилж, мөргөлдөөнд шууд оролцож буй бүх холбогдох талуудтай зөвшилцөлд хүрэхийг хичээнэ гэв.
Пүрэв - 03 сарын 12,
2026
Сэтгэгдэл0