sonin.mn

Хятадын Гаалийн ерөнхий газраас 10-ны өдөр нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд, энэ оны эхний хоёр сард Хятад улсын барааны худалдааны импорт экспортын нийт хэмжээ 7.73 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 18.3%-иар өссөн байна. Экспорт 4.62 их наяд юаньд хүрч, 19.2%-иар өссөн бол импорт 3.11 их наяд юаньд хүрч, 17.1%-иар нэмэгджээ.


Эхний хоёр сард, АНУ-тай хийсэн импорт экспорт өмнөх оны мөн үеэс 16.9%-иар буурсан боловч Хятад улсын Европын Холбоотой хийсэн импорт экспортын хэмжээ 998.94 тэрбум юаньд хүрч, 19.9%-иар өссөн байна. Мөн хугацаанд Хятад улсаас “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулагч орнуудтай хийсэн импорт экспортын нийт хэмжээ 4.02 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 20%-иар нэмэгдэж, АСЕАН хоорондын импорт экспортын хэмжээ 1.24 их наяд юаньд хүрч, 20.3%-иар өссөн байна.