sonin.mn

Жил бүр болдог Хятад улсын хоёр чуулган нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэл болон бүхэл үйл явцын ардын ардчиллыг ажиглах чухал цонх болж байдаг. Сүүлийн өдрүүдэд Хятад улсын олон газраас хүрэлцэн ирсэн 5000 орчим төлөөлөгч, гишүүд ард олны санал бодлыг төлөөлөн Бээжинд цугларчээ. Тэдний зарим нь хөгжлийн талаар хэлэлцэхээр орон нутгийн онцлог бүтээгдэхүүнээ авчирсан бол зарим нь "олон нийтийн санал бодлын дэвтэр”-ээ авчирж, зарим нь ирэх замдаа төмөр замын тээврийн талаар судалгаа хийсэн байна….. Хоёр чуулганаар дамжуулан төлөөлөгчид, гишүүд идэвхтэй санал зөвлөгөө өгч, улам олон анхан шатны дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж, үндэсний томоохон шийдвэр болж хувирахыг баталгаажуулж буй нь бүхэл үйл явцын ардын ардчиллын хүчирхэг эрч хүчийг харуулж байна.


Хятад улсад бүхэл үйл явцын ардын ардчилал нь сонгууль, зөвлөлдөх уулзалт, шийдвэр гаргах, менежмент, хяналт зэрэг үндэсний засаглалын бүхий л талыг хамарч, ард түмэн төвтэй үнэт зүйлсийн чиг баримжааг тусгаж, ард түмний өөрийн улс орны эзэн байх эрхийг үнэнхүү баталгаажуулдаг. Хятад улсын хоёр чуулганаар дамжуулан хүмүүс Хятад улсын хөгжлийн төлөвлөгөөг хараад зогсохгүй хамгийн өргөн хүрээтэй, хамгийн үнэн зөв, хамгийн үр дүнтэй ардчиллыг мэдэрдэг.




Одоогийн байдлаар Хятад улсын таван шатны 2 сая 770 мянган ардын төлөөлөгчдийн доторх 95 хувь шахам нь сянь, суурингийн төлөөлөгч байж, зонхилох нь эхний шугамын ажилчин, тариачин, мэргэжлийн техникчид билээ. Тэд ард түмний хүсэл шаардлага, дуу хоолойг хоёр чуулганд авчирч, өөр өөр бүс нутаг, салбар, бүлгүүдийн эрмэлзлийг жигд илэрхийлж, улмаар ард түмэн эзэн байх эрхийг аль болох дээд зэргээр хэрэгжүүлдэг. Хятад улс анхан шатны иргэдийг үндэсний эрх мэдлийн байгууллагад оруулсан нь дэлхий дээр маш ховор тохиолддог болохыг шинжээчид онцолж байна.


Энэ жил бол Хятад улсын “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний эхлэлийн жил. “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний төслийн ноорогийг хянан хэлэлцэх нь хоёр чуулганы гол агуулгын нэг юм. Өнгөрсөн оны 5-р сараас 6-р сар хүртэл төлөвлөгөөг эмхэтгэх талаар онлайнаар санал хураах ажиллагааны явцад нийт 3 сая 113 мянга гаруй хүчин төгөлдөр саналыг хүлээн авч, эмхтгэн нэгтгэсний дараа 27 чиглэлээр 1500 гаруй бүтээлч, төлөөлөх саналыг боловсруулж, тэдгээрийн олонх саналыг төлөвлөгөөний саналын холбогдох арга хэмжээнд зохих хэлбэрээр тусгажээ. “Санал”-ын нооргийг баталсны дараа холбогдох яам, хороо “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний тоймын талаар санал санаачилга авах ажиллагааг онлайнаар зохион байгуулж, янз бүрийн хэлбэрээр талуудын саналыг сонсож, дээд түвшний зураг төлөвлөгөө болон ард түмнээс санал авахыг уялдуулан нэгтгэхийг бодитоор хэрэгжүүлсэн юм.




Энэ жилийн хоёр чуулганаар, Экологи байгаль орчны тухай хуулийн төсөл, Үндэстнүүдийн эв нэгдэл, дэвшлийг дэмжих тухай хуулийн төсөл, Үндэсний хөгжлийн төлөвлөлтийн тухай хуулийн төсөл зэрэг гурван чухал хуулийн төслийг хэлэлцүүлэхээр өргөн барьсан нь ихээхэн анхаарал татаж байна. Эдгээр гурван хуулийн төслийг өргөн хүрээтэй хэлэлцүүлэгт хамруулж, олон удаагийн засвар өөрчлөлт хийж, талуудын санал бодол, санаачилгыг бүрэн тусгасан болно. Экологи байгаль орчны тухай хуулийн төслийг жишээ болгон авч үзвэл, олон нийтийн анхаарал хандуулсан олон асуудалд тодорхой хариулт өгчээ. Жишээлбэл, дуу чимээний бохирдлын талаар төслийн 546-599 дүгээр зүйл заалтад үйлдвэрлэлийн дуу чимээ, барилгын дуу чимээ болон бусад төрлийн дуу чимээг төрөл ангилж, зохицуулах нарийвчилсан зохицуулалтыг оруулжээ.


Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хуулийн судалгааны хүрээлэнгийн судлаач Жы Жэньфэн хэлэхдээ, БХАТИХ-ын жил тутмын чуулганаар гурван чухал хуулийн төслийг нэгэн зэрэг хянан хэлэлцэж байгаа нь Хятад улсын хуулийн засаглалын бүтээн байгуулалт эрчтэй урагшилсныг харуулаад зогсохгүй "нээлттэй хууль тогтоомж гаргах, ард түмнээс санал авах" тод практикийг илэрхийлж, энэ нь ард түмний хүсэл зорилтыг улам хуульчилж, ард түмний сайн сайхан байдлыг бодитой болгоход тустай гэжээ. Бразилийн Рио-де-Жанейро мужийн их сургуулийн профессор Элиас Жаббур хэлэхдээ, Хятад улсын хуулийн засаглалын бүтээн байгуулалт нь баячуудын ашиг сонирхолд үйлчлэх бус харин ард түмний ашиг сонирхолд үйлчлэхэд суурилсан хүн төрөлхтний ​​хөгжлийн өвөрмөц үйл явцыг тусгасан гэж үзжээ.


“15-р таван жил”-ийн төлөвлөгөөний шинэ гарааг эхлүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл шинэ аянд гарч байна. Ард түмний хамгийн илүү анхаарал хандуулсан, шууд бөгөөд бодит асуудлыг шийдвэрлэж, бүхэл үйл явцын ардын ардчилал нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн бүтээн байгуулалтад улам бүр эрч хүч болно.