ВИРЖИНИА, 2026 оны гуравдугаар сарын 11 /Reuters/. АНУ-ын "Boeing" компани агаараас харвадаг, жижиг диаметртэй 5000 орчим пуужин нийлүүлэх 289 сая ам.долларын гэрээг Израилтай байгуулжээ.
Уг шинэ гэрээ нь Иранд явуулж буй АНУ, Израилын цэргийн ажиллагаатай холбоогүй бөгөөд пуужингуудыг 36 сарын дараа нийлүүлж эхлэхээр төлөвлөсөн гэж “Bloomberg” агентлагт энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжийн ярьсныг эш татан мэдээлсэн байна. Харин "Boeing" компани тайлбар өгөхөөс татгалзжээ.
Тус компанийн үйлдвэрлэдэг “Small Diameter Bomb” хэмээх жижиг хэмжээтэй уг пуужин нь залуурт пуужин бөгөөд сөнөөгч онгоцноос 64 гаруй км-ийн зайд буй байг өндөр нарийвчлалтай онодог байна. Өнгөрсөн онд тус компани "F-15" сөнөөгч онгоц үйлдвэрлэж, Израилд нийлүүлэх 8.6 тэрбум ам.долларын гэрээг Пентагонтой байгуулжээ. Энэхүү гэрээ нь засгийн газар хоорондын "Foreign Military Sales" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. АНУ нь Ойрх Дорнод дахь гол холбоотон улс болох Израил руу зэвсэг нийлүүлэгч хамгийн том улс хэвээр байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 03 сарын 11,
2026
Сэтгэгдэл2
Boeing бол иргэний компани биш зэвсэг үйлдвэрлэгч компани гэдэг нь батлагдлаа!
Алуурчдыг дэмжиж нисэх онгоц авдаг байхаа болих хэрэгтэй. Өөрсдөө нисэх онгоц хийе. Ингэж хэлэхээр номгүй, эрдэмгүй улс төрчид хорлон сүйтгэх ажлаа хийнэ.