sonin.mn

БЕЙРУТ, 2026 оны гуравдугаар сарын 11 /RIA Novosti/. Ливаны "Хезболла" хөдөлгөөн Израилын Акко хотын ойролцоо орших батлан хамгаалахын үйлдвэрт пуужингийн цохилт өгснөө мэдэгджээ. 


“Исламын эсэргүүцлийн хөдөлгөөний дайчид мягмар гаргийн 17:10 цагт "Yodifat" үйлдвэр лүү пуужингийн дайралт хийв. Тус үйлдвэр нь Акко хотоос зүүн урагш оршдог ба цэргийн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг" гэж мэдэгдэлд дурдсан байна. 

 

Шиитүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс мөн Ливантай хил залгаа бүсэд Израилын цэргүүдийн тав гаруй байрлалд цохилт өгч, Дээд Галилей мужийн Саса тосгонд артиллерийн пуужингийн батарейг нь устгасан гэж мэдэгджээ. 


Ливаны "Хезболла" хөдөлгөөн Ираны дээд удирдагч Али Хаменеи АНУ, Израилын цэргийн ажиллагааны үеэр амиа алдсаны дараа гуравдугаар сарын 2-нд шилжих шөнөөс эхлэн Израилын эсрэг байлдааны ажиллагаагаа сэргээжээ.


Израилын арми хариуд нь Бейрут хотын өмнөд дүүрэг болон Ливаны өмнөд, зүүн нутгийн хэдэн арван хот, тосгонд хүчтэй цохилтуудыг өгсөн байна. Албан ёсны мэдээллээр, уг ажиллагааны улмаас 570 хүн амиа алдаж, 1444 хүн шархадсан ба ойролцоогоор 800 мянган иргэн орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрчээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг