3-р сарын 9-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь хэвлэлийн бага хурал хийв.
Хятад, Өмнөд Солонгосын харилцаа, Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчийн асуусан асуултад Гүө Жякунь хариулахдаа: "Хятад, Өмнөд Солонгосын удирдагчид өнгөрсөн арваннэгдүгээр сар ба энэ оны нэгдүгээр сард амжилттай харилцан айлчилж, Хятад, Өмнөд Солонгосын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн хөгжлийг гүнзгийрүүлэхэд чиглүүлэгч хэд хэдэн чухал зөвшилцөлд хүрсэн. Хятад улс хоёр улсын төрийн тэргүүний тохиролцсон чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, янз бүрийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр талын харилцааг зөв замаар тасралтгүй урагшлуулахын тулд Өмнөд Солонгостой хамтран ажиллахад бэлэн байна. Солонгосын хойгийн асуудлаарх Хятадын байр суурь, бодлого тууштай, тогтвортой хэвээр байгаа бөгөөд Хятад улс хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах, Солонгосын хойгийн асуудлыг өөрийн замаар улс төрийн аргаар шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байх болно" гэжээ.
Г.Бямба
Пүрэв - 04 сарын 09,
2026
Сэтгэгдэл9
Санаэ Такаэчигийн нам 465 суудлаас 340-ыг нь авч дэлхийн 2-р дайнаас хойш байгаагүй түүхэн ялалтыг байгуулав. Үүн дээр нэмээд хэт барууны үзэлтэй Сансейто нам мөн 14 суудал авсан байна. Ингэхлээр 354 суудал Санаэ Такаэчигийн талд шилжиж байгаа гээд ойлгож болно. Тэдний зорилго бол японыг дахин цэрэгжүүлэх, Үндсэн хуулийн 9-р заалтыг өөрчилж Япон улсын оршихуйд аюул занал учруулсан нөхцөлд дайнд оролцох заалт оруулж өгөх нь гол зорилго юм. Энэ бол хятадуудын хувьд учирч болох хамгийн том айдас. Харин Өвөр Монголыг дэмжих үзэлтэй энэ ерөнхий сайд ингэж үнэмлэхүй ялсан нь Өвөр Монголын тэмцэгч нарт маш том боломж үүсэж байна. Тэрээр: Хятадын Коммунист Намын засгийн газрын Өвөр Монголд хийж буй хүний эрхийн дарамт болон хэл, соёл устгах зорилготой нэгтгэх бодлого одоо ч үргэлжилж байна. Бид үүнийг хэзээ ч үл тоомсорлож болохгүй. Олон өвөр монгол хүн эрх чөлөөнийхөө төлөө тэмцсээр ирсэн бөгөөд одоо ч тэнд хятадын коммунист намын дарлал үргэлжилж буй нь миний гүнээ бухимдлыг төрүүлж байна.
Солонгосын дайн дуусаагүй.
Хятад улс түүхийнхээ туршид түрэмгий бодлого баримталж ирсэн . Энэ бол хэн нэгнийг үзэн ядах, доромжлох гэсэн оролдлого биш, харин бодит түүхэн баримт, үйл явдлууд дээр тулгуурласан дүгнэлт юм. Аль ч улс өөрийн эрх ашиг, нөлөөгөө тэлэхийн тулд хүч хэрэглэж ирсэн түүхтэй. Хятад ч үүнээс онцгой биш. Эрт үеэс нь харахад л Хятадын төр улсууд хөрш аймгууд, улс орнуудыг цэргийн хүчээр эзлэх, хараат болгох бодлого явуулж ирсэн байдаг. Чинь, Хань, Тан, Мин зэрэг гүрнүүдийн үед Хятадын хил тасралтгүй тэлж, үүний цаана дайн, цэрэглэлт, албадан захирах явц явж байсан. Жишээ нь, Хань улсын үед Хүннүгийн эсрэг олон арван жилийн дайнууд өрнөж, эцэст нь баруун хойд нутгуудад нөлөөгөө тогтоохын тулд цэрэг суулгасан нь цэвэр хамгаалалт бус, тэлэлтийн шинжтэй бодлого байв.
Хятадын хуанди нарын хэлсэн үгнүүдийг бичээд харвал цэрэг улс төрийн бодлого нь тодорхой харагдана.
1950 онд Төвд рүү Ардын Чөлөөлөх Арми оруулж, “чөлөөлөлт” гэж нэрлэсэн ч бодит байдал дээр бие даасан байдалтай байсан бүс нутгийг цэргийн хүчээр нэгтгэсэн нь түрэмгийлэл биш гэж хэлэхэд хэцүү. 1962 онд Энэтхэгтэй хийсэн хил дээрх дайн, 1979 онд Вьетнам руу довтолсон явдал ч мөн адил Хятад улс зэвсэгт хүч хэрэглэн өөрийн байр суурийг тогтоохыг оролдож ирсний нотолгоо. Сүүлийн жилүүдэд Өмнөд Хятадын тэнгист хийж буй үйлдлүүд ч энэ бодлогын үргэлжлэл мэт харагддаг. Олон улсын шүүхийн шийдвэрийг үл тоон, маргаантай арлууд дээр хиймэл арал байгуулж, цэргийн бааз босгон, хөрш орнуудын эдийн засгийн бүсэд нөлөөлж байгаа нь дан ганц хамгаалалт гэхээсээ илүү, хүчээр давамгайлах гэсэн оролдлого гэж би хардаг.
Хятад улсыг “зөвхөн хамгаалалтын бодлого баримталдаг” гэж тайлбарлах нь түүхэн бодит байдалтай нийцэхгүй. Эрт үеийн гүрнүүдээс эхлээд орчин үеийн БНХАУ хүртэл цэрэг, хүч, дарамтаар газар нутаг, нөлөөгөө тэлж ирсэн олон жишээ бий. Энэ утгаараа Хятад улсыг түрэмгий бодлого явуулж ирсэн түүхтэй улс гэж дүгнэх үндэслэл хангалттай баримт . Бас түүхэндээ түрэмгийлэх философигүй гэж бичсэн байхтай таарлаа . Харин ч хятадын философичдийн дунд бусдын нутгийг түрэмгийлэх тухай маш олон эшлэл байдаг Жишээ нь: Чи бусдыг эзлэхгүй бол бусад нь чамайг эзлэнэ. Шан Ян
ЖИНХЭНЭ ДАЙНД ХЯТАД ЦЭРГҮҮД БАЙЛДАХ ЧАДВАРГҮЙ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО! Энэтхэгийн мэдээллийн агентлаг Энэтхэг-Хятадын хилийн мөргөлдөөнтэй бүс рүү ачигдаж буй Хятадын ардын чөлөөлөх армийн шинэ цэргүүд бүгд цухиралдан уйлж буйг харуулжээ. Энэ нь Хятадын армийн цэргүүд сэтгэл санааны хувьд сул дорой, байлдааны ажиллагаанд орох ямар ч чадваргүй байгааг илчлэв. Хятад нь дэлхийн хамгийн олон цэрэгтэй улс бөгөөд батлан хамгаалах салбартаа асар их мөнгө зарцуулж, зэвсэг техникээ шинэчилж байна. Гэвч цэргүүд нь ийм сул дорой байвал ямар ч арми дайнд ялах боломжгүй аж. Өнөөдөр орчин үеийн технологи бүхий зэвсэг техник улам чухал болж байгаа хэдий ч явган цэргийн хүчгүй бол тулалдаанд ямар ч арми нэг алхам урагшилж чадахгүй.
ЖИНХЭНЭ ДАЙНД ХЯТАД ЦЭРГҮҮД БАЙЛДАХ ЧАДВАРГҮЙ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО! Хятадын цэргүүд яагаад ийм сул дорой байгааг өнөөдөр шинжээчид ингэж тайлбарлаж байна. Юуны өмнө хятад цэрэг хэзээний сул дорой бөгөөд тоогоор дайснаасаа 10-20 дахин олон болсон үед л зориг орж тулалдаанд ордог аж. Эртний Хятадын дайтах урлагийн багш Сүнз гэгч дайснаа ялах итгэлгүй бол бүү тулалд гэж сургасан аж. Үүнээс гадна Хятадын "нэг хүүхэд" бодлогоос болж хятад эрэгтэй хүүхдүүд эрх танхи өсөж хатуужилгүй болжээ. Одоо айлын ганц хүүхдүүдийн бүхэл бүтэн үе цэрэгт алба хааж байгаа бөгөөд тэд жинхэнэ тулалдааны талбарт зэвсгээ хаяж зугтахад бэлэн байгааг Африкт болсон нэгэн үйл явдал харуулсан аж. НҮБ-ын шугмаар Африкт энхийг сахиулж буй хятад цэргүүдийн хуран руу зэвсэг муутай таавчигтай дээрэмчид довтлоход хятад цэргүүд хамаг байдаг юмаа орхин санд мэнд зугтаж байжээ.
Хятадын анхны хуанди манай эриний өмнөх 230 онд "үхсэн хүн ахиж амилахгүйтэй адил мөхсөн улс хоёр дахь удаагаа туссгаар тогтнож оршихгүй" гэж хэлсэн байдаг. Энэ утгаараа Монголыг харвал их сонин. Өвөрмонгол 1636 онд Манжтай дайтаж тэмцсээр ялагдаж эзлэгдсэн байдаг. Халх түмэн 1689 онд Зүүнгарын хаант улсад бут цохиулж Манжаас тусламж гуйсан ба улмаар 1691 онд манжийг дагасан байдаг. Үлдсэн Зүүнгарын хаант улс хүртэл байсан ба 1755-1758 оны хооронд манжийн эсрэг хүчтэй тэмцэж мөхсөн байдаг. Одоо энэ гурван өөр тавилантай Монголчуудаас Халхуудын нутагт Монгол улс оршиж байгаа утга нь дагаар орсон ар халхыг хятадын хуандигийн үгээр бол мөхсөн улс биш зүгээр дагаар орсон болохоор тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн мэт харагдаж байна. Энэ талаарх хятадын хуанди биш юмаа гэхэд хятадын коммунист намын удирдлага адилхан бодолтой байна уу? Санал байвал бичээрэй.