Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын эдийн засаг, улс төрийн хүрээнд олон жил яригдсан, маргаан дагуулсан томоохон төсөл байлаа. Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, 2025 оны тавдугаар сарын 14-нд Гашуунсухайт–Ганцмодын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болсон нь олон жил гацсан төслийг бодитоор хөдөлгөсөн чухал үйл явдал болсон юм.
Үнэндээ энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж эхэлсэн. Гэвч улс төрийн маргаан, үл ойлголцол, хардлага сэрдлэгийн дунд бараг хорь гаруй жилийг үдсэн. Тэр дундаа “нарийн царигтай төмөр зам тавьчихвал Хятадын танк орж ирнэ” гэх мэт хэт туйлширсан суртал ухуулга хүртэл гарч, төслийг зогсоох шалтгаан болж байсныг өнөөдөр эргээд харахад инээдтэй ч юм шиг.
Ийм олон саад бэрхшээлийг давж байж Монгол, Хятадын талууд эцэст нь Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох хэлэлцээрт хүрсэн. Энэ бол зүгээр нэг дэд бүтцийн төсөл биш, Монголын экспортын гол гарцын хүчин чадлыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой алхам юм.
Гэвч өнгөрсөн намраас МАН-ын дотоод улс төрийн тэмцэл идэвхжихтэй зэрэгцэн уг төслийг дахин улс төржүүлэх хандлага ажиглагдах болсон. Тодруулбал “Гашуунсухайт–Ганцмодын хил холболтын гэрээ буруу болсон”, “Харбины гэрээ алдаатай” гэх мэт яриаг зарим улс төрчид дэвэргэж эхэлсэн.
Мэдээж тухайн үед энэ нь улс төрийн маргаанд ашиглах нэг сэдэв байсан байж болох юм. Тухайлбал Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг шүүмжлэх улс төрийн сэдэв болгон ашигласан байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ улс төрийн өрсөлдөөнд ашигласан ийм маргаан бодлогын том төслүүдийг гацаах хэмжээнд хүрэх ёсгүй.
Учир нь энэ төмөр зам ашиглалтад орсноор Монголын нүүрсний экспортын урсгал мэдэгдэхүйц нэмэгдэх боломжтой. Одоогийн байдлаар Гашуунсухайт боомтоор нүүрсийг ихэвчлэн автотээврээр гаргаж байгаа нь өртөг өндөр, ачаалал их, байгаль орчинд ч сөрөг нөлөөтэй. Харин төмөр зам ашиглалтад орвол тээврийн зардал буурч, хил нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, экспортын хэмжээ өсөх боломж бүрдэнэ.
Энэ нь зөвхөн уул уурхайн компаниудын ашиг сонирхол биш. Экспорт нэмэгдэх тусам улсын валютын орлого өсөж, төсвийн орлого нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл энэ бол нэг нам, нэг улстөрчийн биш, Монгол Улсын эдийн засгийн ашиг сонирхлын асуудал юм.
Тиймээс олон жил дуншиж, маргалдаж байж эхэлсэн хил холболтын энэ төслийг дахин улс төрийн маргаанд живүүлэх шаардлага байхгүй. Алдаа дутагдал байвал хэлэлцэж болно, хяналт тавьж болно. Харин төслийг бүхэлд нь үгүйсгэж, гацаах оролдлого нь бодлогын хувьд ч, эдийн засгийн хувьд ч ашиггүй.
Эцсийн дүндээ Гашуунсухайт–Ганцмодын хил холболтын төмөр зам саадгүй баригдаж дуусах нь хэнд ашигтай вэ гэдэг асуулт гарна. Хариулт нь энгийн — хамгийн их ашиг хүртэх тал нь Монгол Улс өөрөө юм. Тиймээс дуншиж дуншиж эхэлсэн энэ төслийг саадгүй дуусгах нь л хамгийн зөв сонголт болох билээ.
Э.Солонго
Лхагва - 04 сарын 15,
2026
Сэтгэгдэл28
Zuv
Курдлииич
Хил холбох нь яах вэ, харин хил хүртэл мухар төмөр зам барьдаг нь ямар учиртай юм бэ?? Өөрийгөө ингэж зориуд санаатайгаар хорлодог мэдрэл муутай хүн ч хорвоод байхгүй шүү дээ!!! Тэгэхээр Монголыг хорлох гэсэн санаатай гэмт хэрэг болж таарч байгаа биз??? Энэ гэмт хэргийг тагнуул, прокурор нь яагаад шалгахгүй байна вэ??? Энэ чинь байгалийн гамшиг биш, тодорхой нэр бүхий хүмүүсийн үйлдэл шүү дээ!!!
Жижиг алдаа бүү тоо.
Баттулга гэдэг аюултай этгээдэд Монголын хууль үйлчилж чаддаггүйн учир юунд бна ?! Оросын тавиул учраас тэр үү !!! Үүний учрыг олбол цаашаа олон зүйл ойлгомжтой болж, Монголын аливаа хяралын үндэс арилах ниг ууртай даа !!!
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад баярцогт даргаас асуугаад туухэн алсын хараатайгаар ядаргаатай муу сайн ялаануудыг зоригтой зохицуулчихна.
Холбох гээд ажил эхлэхээр зандка энхбаяр гэж 2 балай юм хилийн зурвасыг зарлаа барьлаа гээд элийрээд явчихсан биз дээ. Тэрнийгээ шийдсэн юм уу таг болчихсон энэ хил холболттой л холбоотой асуудал шд
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
Орчлон хорвоогийн бүх коммунист дууусч байхад Монголд эргээд энэ балай мэтээр амилах вий дээ, хэ хэ хэ ха ха ха хи хи хи
Орчлон хорвоогийн бүх коммунист дууусч байхад Монголд эргээд энэ балай мэтээр амилах вий дээ, хэ хэ хэ ха ха ха хи хи хи
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.
Ардчилалаас болж ядуурсан юм бишээ !!! ажил хийж чаддаггүй, сурдаггүй, арчаагүй залхуугаасаа л болж ядуу байгаа юм. Соц үед манайх ХАА-н орон гэж өөрийгөө нэрлэдэг байж Улаанбаатарын дэлгүүрүүдэд 1980-оод оны дундуур сүү олдоггүй, мах олдоггүй ... бидон барьсан хөгшид хүүхдүүд сүү хайгаад дэлгүүрээс дэлгүүрийн хооронд явдаг, эсвэл уртын урт оочер үүсгээд сүү ирэхийг хүлээдэг байсан юм шүү, одоо бол мөнгө нь л байвал бүх л юм байна
дэлхийн хамгийн ядуу улс болов - ккк. Бид Афганистан, Венесуэл, Кубаас ядуу гэж үү? нэг хүнд оногдох ДНБ-ээр бид 102-р байранд явж бн ш дэ.
Мөн ч удаж бна даа. Монголд ашигтай бхаас хэн татгалзаад ына даа
Хятад руу ганц нүүрс зөөх замаа Орос стандартаар барьдаг "эх орончид" Монголыг нураая гэвэл юун танк ганц онгоцоор 4-р ЦС-н турбиний цехийг л өвөл бөмбөгдөхөд хангалттай гэдгийг ойлгох хэрэгтэй. Ийм байдалд хүргэсэн Орос Буриадуудын суртал ухуулга Эгийн гол Шүрэнгийн хэрэгжүүлэх ёстой төслүүдийг Байгаль нуур ширгэнэ гэж зогсоосонтой яг адилхан.
Украйнд төмөр замын дагуух хотыг эзлэх гэж ёстой мянга мянгаараа өдөрт хүн үхэж байна. Төмөр замаар цэрэг дайны нөсөр их хангамжийг зөөдөг учраас тэр юм. Хятад тэгэж ярих аваас Монголын хойноос байгаль нуурын цэвэр усыг 1500 км урт том турба хоолойгоор Ланжоу хэмээх хот хүртэл зөөх санал оросд тавьсан байдаг. Монголыг усгүй болгоход нарийн төмөр замаар их цэрэг оруулаад л болгох чадал хятадад бий. Монголчууд бид нутаг усаа зөв харж, хятадыг хорих, хориглох төмөр замыг бодох шаардлагатай.
АНУ н ерөнхийлөгч Д.Трамп "Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй" гэж хэлсэн.
чи бас хэзээ АНУ-гийн ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сонсдог болчихоов? АНУ удахгүй дампуурна гээд бсн биз дэ?
Трамптайгаа таарсан амьтан л бна доо,чи !!!
Асар ашиггүйгээр, Айлын аманд орж нэг юм бариулж дуустал маргаашаас нь “нүүрс авахаа болив ваа” гээд айл гэдийвэл ? Олон тэрбум$-ын алдагдалтай баригдсан төмөр зам тэр элсэн цөлд зэврээд хэвтэнэ дээ. Нүүрснээс өөр өнөөдөр түүгээр ихэээр зөөх бараа бхгүй. Нэмж ТЗ барьж Хойшоогоо Оростой алсдаа холбовол тэндээс жаахан бараа олдож магад бх даа.
Цөлд ус, чийг байхгүй. Давс идэхгүй бол зэврэхгүй. Далай байхгүй тул давс хаанаас олох вэ дээ.
Буриадууд Монголыг мэдэхгүй. Худлаа юм у? Яахаараа 40 мянгахан байж 120 мянган Казахууд , 400 Мянган Ойрд Монголчуудыг Хүрэлсүх Буриадуудтайгаа дээрэлхэх эрхтэй гэж?
Хүрэлсүх буриад юм уу?
Казакстан төмөр замаа нарийн болгоод эдийн засаг нь хятадаас хараат болоод байхаар нь эргээд өргөн болгосон. Мэдээж нарийн цариг илүү хурдан даач сайтай хөнгөн жинтэй байдаг.
Монгол шиг гэнэн улс дэлхийд байхгүй
Нео либерализм алтан дээр суусан
Украйнд төмөр замын дагуух хотыг эзлэх гэж ёстой мянга мянгаараа өдөрт хүн үхэж байна. Төмөр замаар цэрэг дайны нөсөр их хангамжийг зөөдөг учраас тэр юм. Хятад тэгэж ярих аваас Монголын хойноос байгаль нуурын цэвэр усыг 1500 км урт том турба хоолойгоор Ланжоу хэмээх хот хүртэл зөөх санал оросд тавьсан байдаг. Монголыг усгүй болгоход нарийн төмөр замаар их цэрэг оруулаад л болгох чадал хятадад бий. Монголчууд бид нутаг усаа зөв харж, хятадыг хорих, хориглох төмөр замыг бодох шаардлагатай.
100 жилийн дараа нүүрсээ эргүүлээд өндөр үнээр авах нь мэдээж