“Ж.Батмөнх-100”
Туйлширдаг монголчууд Ю.Цэдэнбалыг санагалзахдаа Ж.Батмөнх гуай руу мөн ч их дайралт гүтгэлэг хийсэн дээ. Харин тэгш тоотой нэгэн зууны ойгоор нь арай ч тэгэхгүй байх гэж итгээд хэдэн мөр тэрлэж байна. Гарчигт би өөрийгөө мандуулчихлаа, хүлцээрэй. Би хэргээр зорьж зүтгээд мөнхжүүлсэн юм биш. Эртэй сайнтай би биччихсэн ч юм биш, хэн нэгэн хүн бичих л байсан байх.
Намтар–түүх судлалын энэхүү ном бүтээхэд урам өгч, зоригжуулж, бүр араас ямагт шилбүүрдэж ирсэн Баабар маань энэ бүтээлийг 2013 онд надад тулгаж өгөөгүйсэн бол би Жамбын Батмөнх гэдэг тэр түүхэн хүнийг бараг танихгүй, мэдэхгүй чигээрээ дуусах байжээ хэмээн эргэж боддог. Батмөнх гуайн хань А.Дариймаа гуай надад бас том түлхэц өгсөн, талархсаар явна. Намайг гэртээ хүлээн авч, ном бүтээлээсээ дурсгаж, ярьж хуучилж суусных нь төлөө би баяр талархлын үгсээ харамгүй илэрхийлсэн дээ. Үр хүүхдүүд, ач гуч нарт нь дахин илэрхийлье!
Ном бүтээхэд тусласан өөр олон нөхдөө нэрлэмээр байвч юуны өмнө хоёр нөхрөө төлөөлүүлэн нэр заана. Германы монгол судлаач эрдэмтэн, МУИС-ийн багш асан Удо Баркманн, сэтгүүлч Д.Цэдэн-Иш хоёр миний номын багагүй хэсгийг босгож өгсөн. Тэгээд энэ номыг эх барьж авсан НЭПКО хэвлэлийн газар гэж эрдэм–номын буянтай уурхай байна. “Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал Монголын түүх бичлэгт том хувь нэмрээ оруулсан, оруулж ч байгаа, одоо би хоёр шинэ ном нэмж бичээд тэр цуврал руу оруулахаар ажиллаж байна.
Төгсгөлд нь талархлын үгсээс өөрөөр хоёр мөр, ганц өнцөг буулгая. Москвад, Кремльд Монголын (БНМАУ) улс төрийн хувь заяаг шийддэг байсныг хүлээн зөвшөөрнө. Харин тэр удаа Ж.Батмөнх гэдэг эрхэм дээр яалт ч үгүй оносон, дүн нуруутай, ханатай шийдвэрийг Кремлийнхэн гаргасан байгаа юм. ЗХУКН-ын Төв Хороог түр толгойлж байсан М.С.Горбачёв (К.У.Черненко өвчтэй) Монголын нам-засгийн удирдагч Д.Моломжамц, Т.Paгчaa, Ц.Намсрай нарыг хүлээн авч уулзаад үдэхдээ “Ж.Батмөнх бол сүүлийн 10 жил Танай Сайд нарын Зөвлөлийн даргыг сайн хийсэн удирдах ажлын туршлагатай коммунист гэж санадаг. Та бүхэнд амжилт хүсье!” хэмээн хэлээд Улаанбаатар руу нь буцааж байжээ.
МАХН-ын Төв Хорооны бүгд хурал Ю.Цэдэнбалыг эрүүл мэндийн учир шалтгаанаар нам-төрийн тэргүүний албан тушаалаас нь чөлөөлж оронд нь Ж.Батмөнхийг тавих үндэслэлийг Намын Төв Хорооны Улс төрийн Товчоо албан ёсоор гаргаж, Төв Хорооны бүгд хурал дээр ч, АИХ-ын чуулган дээр ч ёс төртэй танилцуулж, санал нэгтэйгээр МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгон батлажээ. Цэдэнбалыг санагалзагчид энэ сонголтыг хуйвалдсан, хуйвалдаан байсан гэж олон жил зүтгэсэн. Энэ оны намар “Ю.Цэдэнбал-110” ойгоор дахиад тэр гомдлоо бүү гаргаж тавиарай гэж зөвлөөд “1984 оны тэр үйл явдал бол хуйвалдаан биш. Ж.Батмөнх гуай бол хуйвалдах зан төрхтэй хүн биш. Хэрэв хуйвалдаан байсан гэж үзвэл түүнийг Зөвлөлтийн нам, улсыг аюулаас хамгаалах аппаратаас олон жил бэлтгэж хэрэгжүүлсэн тусгай операц байсан хэмээн би номдоо бүтэн бүлэг гаргаж бичсэн байгаа” гэж хариулъя даа!
Д.Баярхүү
Лхагва - 04 сарын 15,
2026
Сэтгэгдэл33
Ene nuhur munch ih urvaj sharavsan nuhur iim hudal yaridag urvadan het medegch nuhdyyd ees bolgoomjloh heregtei
Эмээ уугаач,,,, чи,,,дебиль ОРКоо,,,,
Юмжаагийн Цэдэнбалыг огцоруулж өгөөч гээд 1982 оны үед Зөвлөлт Холбоот Улсын коммунист намд матаас бичиж явсан хүн бол Жамбын Батмөнх гуай гэдэг. Ямар хүн бэ гэдэг нь тодорхой болж байгаа биз. 1984 онд Цэдэнбал огцорч нас барах хүртэлээ Москвад гэрийн хорионд байсан түүхтэй.
Урвагч нохой цэдэнбалыг зайлуулсан мундаг хүн, жинхэнэ удирдагч
Одоо бодоод байхад социолист Монгол улс цаашдаа Хятад Вьятнамын хувилбараар явсан бол хамаагүй дээр байжээ ! Тэгэхгүй өөр замаар яваад гадаад дотоод эрлийз хурлийз холилдсон 300 гэр бүл хувааж идээд байхгүй болгочихлоо ! Зөөлөн Батмөнхөөс айж эмээхгүйгээр хэдэн баньд нар ардчилал гэж орилолдоод байхгүй болгочихлоо ! Цэдэнбалыг Москва ру хуурч явуулаад тэнд нь хориогүй бол тийм юм болохгүй байх байлаа ! Монголд байсан бол Цэдэнбал 2000 он гартал амьд байх байлаа ! Назарбаяв шиг нэг нөхөр олж өгөөд үхэх байлаа !
Юмжаагийн Цэдэнбалыг огцоруулж өгөөч гээд 1982 оны үед Зөвлөлт Холбоот Улсын коммунист намд матаас бичиж явсан хүн бол Жамбын Батмөнх гуай гэдэг. Ямар хүн бэ гэдэг нь тодорхой болж байгаа биз. 1984 онд Цэдэнбал огцорч нас барах хүртэлээ Москвад гэрийн хорионд байсан түүхтэй.
Ю.Цэдэнбал гуайг ЗХУ - ын Коммунист намын улс төрийн товчооныхон зайлуулах цаг нь болсон гэж манай тухайн үеийн томчуудтай уулзсан тухай тэр үед мэдээ гарч л байсан. Брежнев гуай 1982- оны 11 сард нас барж соц.лагерийн " зогсонги" байдлыг өөрчлөх дэвшилтэт санаанууд байсан нь мэдрэгдэж байсан. Гэхдээ манай улс бол ялангуяа 1970- аад оны дунд үеэс Брежнев гуайд ч том том хөгжлийн асуудлуудаа тавьж ЗХУ - ын асар их туслалцаатайгаар маш хурдан энэ олон хорооллууд ,сургууль ,цэцэрлэг ,эмнэлгүүдийг 80- аад оны дунд хүртэл 10 гаруйхан жилд босгоод ирснийг харж бахархаж байснаа зориуд хэлье. Ж. Батмөнх гуай 1974 онд БНМАУ- ын СНЗ- ийн дарга болсон ба өөрөө төрөлхийн БАГШ хүн тул төлөв даруухан хүн байсанг 1980- аад оны сүүлчээр манай Дадал суманд ирэхэд нь хальт ч болов уулзахдаа анзаарч билээ. Улаан хувьсгалч ,тавьтаргүй хүн биш байсан учраас 1990.03 сард Ж.Батмөнх гуай УТТовчоог огцрох шийдвэр дээрээ хатуу байсны хүчинд манай Монгол маш тайван замаар явж эхэлсэн нь түүхэн үнэн.
Батмөнх гуайд ялангуяа Увсынхан Бал даргыг авч хаясан гэж дургүйцэх нь их байсан. Мөн Батмөнх гуайн хань А. Дариймаа гуай Дорнодын Баян- Уул сумынх байсан санагдана. Тэгж ярих юм бол Дорнодын Х.Чойбалсан гуай зориуд Увс очиж Ю.Цэдэнбал гуайн ээжийнд очиж хүүг нь магтаж Монголын төрийг цаашид авч явах хүн гэж алсын хараатай том хүн байснаа түүхэнд үлдээсэн. Одоо хөөрсдийгөө харцгаа!!! Ямар ч учир утгагүй Зүүн ба баруун Монгол мөн яс үндсээр нь хувааж тэнэгтэхийн гайхамшгийг үзүүлсээр. Дээр нь нам мамаараа талцана. Улс орон хөгжих ёстой. Түүний цорын ганц үндэс бол Монголын Төр,Засагт тохиолдлын хүмүүс очуулж албан тушаалаа ашиглан АВИЛГА ,ХУЛГАЙ гааруулж ирсэн сүүлийн 30 гаруй жилийнхээ алдааг тас цохин зогсоож Монголчууд бид эх орныхоо эзэн байж ухаалаг байх цаг болсон шүү!!
ene bayarkhuu gej urvaach uy yarisnaa meddeggui noxor met sanagddag, erdenechuluun diplomat bas yarij baisan. gadaad yamand gombosuren, erdenechuluun gej mash mundag diplomatuud baisan
Улс төрийн Товчоонд Дэжид нарын хатуу арга хэмжээг санал болгож байсан хүмүүс бий. Хэлэлцүүлэг явуулалгүй шууд огцрох асуудлыг тулгаж УТТ огцорсон гэж Баябасүрэн гуайн ярилцдагаас ойлгов. Гэхдээ Баярхүүгийн энэ номыг олж унших хэрэгтэй юм байна. Нарийн ширийнийг бичсэн байгаа гэж сонсож байсан. Маш сонирхолтой ном. Далд түүх.
УТТ дээр тэгж гэнэтийн "цохилт" хийлгүй хэлэлцүүлсэн бол байдал буруу тийш эргэх байсан шинж бий. Тэгвэл энэ өдрүүд Монголын түүхэнд хараар бичигдэх байжээ.Тэр эгзэгтэй үед Монголчууд бидэнд Батмөнх гэж аядуу удирдагч таарсан нь ёстой л аз юм даа.
Мундаг сайхан хүн дээ тэр үеийн жагсаалуудад оролцож явсан юм. Энэ хүний ар гэрт туслах ёстой гэж боддог хожим би гудаманд таараад иаш их хайрламаар санагдаж билээ суут хүн дээ
Монголын үймээний өмнөхөн Румынд Чаушенкогоо авгайтай нь буудаж алснаа дэлхий даяар телевизээр харуулж манай хулчигар удирдагчдын сүнсийг зайлуулаагүйсэн бол өдийд манай улсын хөгжил Хятадаас нэг их хоцроогүй байх байлаа.
НОВШИЙН ХУВИА ХИЧЭЭСЭН НОВШ. ЧАУШЭСКИЙГ АЛАГДАЖ БАЙГААГ ХАРААД БИ ИЙМ БОЛНО ГЭХЭЭС ӨМДӨНДӨӨ ТАВЬСАН ЭГЭЭД. УЛС ОРНЫГ УДИРДАЖ БАЙСНАА ШУУД ЭЗЭНГҮЙ ХАЯД ЗУГАТАЖ ГЭРТЭЭ БҮГСЭН. УЧРАА ЯРИАД ЭВТЭЙХЭН ШИЛЖИЖ ХӨРӨНГӨ ЗАВШИХ ЯВДЛЫГ ХЯЗГААРЛАЖ АЛХАМ АЛХАМААРЗОХИСТОЙ ХУВЬЧАХ АРГА ЗАМЫГ ОЛОХ ЁСТОЙ БАЙСАН. ЮУ ХИЙХ ЮУ ХИЙЖ БОЛОХГЙ ТАЛААР ОЛОН НИЙТЭД ТУНХАГЛАЖ ХЭЛЭЭД ХЯНАЛТЫГ АРДТҮМЭН ТАВИНА ГЭДГИЙГ ЗАРЛАХ ЁСТОЙ БАЙЛАА. МАШ ИХ ГАЖУУДАЛ ЭНЭ ЭТГЭЭДИЙН БУРУУГААС БОЛСОН ШҮҮ. ЧАДВАРГҮЙ ӨЛБӨГӨР ХОГ БАЙЛАА БАТМӨНХ БОЛ
Доль баярхүү гдг гэсн кк
Ю.Цэдэнбал даргыг унагахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгч л болсон. Хожим өөрөө суудлыг нь аваад, Оросоор дайран явж байгаа өндөр дээд албаныханд “Цэдэнбалтай уулзаж огт болохгүй” гэж үүрэг өгч байсныг нь түүхэнд бичээд үлдээсэн байдаг. Үүнийг юу гэж үзэх вэ? Баярхүү ээ?
Minii naiz Bayarhuu uu, jaahan ineeldeh uu. Tsaana chin "Strike First, Strike Ahead Doctrine"- Trump guai ehleed 1)Hormuz-aar yavah Teeveriig USA-iin hulug ongots dagalduulj hamgaalna, gej baisnaa 2) Uugeeree China-d TOM BELEG barij buigaa medegden, 3) bur Shat Ahiulan Tsoilj China-d ingeh ni NER TURIIN HEREG BILEE gelee, naiz aa. Ingej Trump ashid huurhun Diplomat Dur Turhtei, Diplomat Ug Yariatai boljiinaa, huue. 4-r sard boloh ailchlaltiinhaa umnu, goe ch um shig bas auyltai ch um shig togolchih umaa. Iran-ii ajillagaa barag duusch baihad Putin maani Trump-d TUSLAYA gelee bas, ah haha hahaha hahaha. Gehdee l Trump aguu umaa. Chi 1 chimhluur momento-g ajiglaj AMJSANA uu, naiz aa. Israel sursan zangaaraa PRE-EMPTIVE uildelee hiigeed yavj baital 80 nastai aguu Trump 2-3 tsagiin dotor Shuurhai ni dendsen hosgui Shiidver gargan Israeli-d naaldaad guyadchihsan, goe tiimee, and aa. Chi medeh uu Steve Jobs-iin a " NO BOZOS POLICY "-g. "NO CLOWNS" gej baigaa um sh d
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.
80 оны сүүлд Монголын хүн амын тоо 3 сая биш, 2 сая дөнгөж гарч байсан.
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
Батмөнх бол төрийн эргэлт хийх гэсэн гудамжны танхай залуучуудаас айж бууж өгсөн эр орноосоо урвагч болой. Батлан хамгаалахын сайд Жадамба " ... жагсагчдыг тараамаар байна. Яах вэ ? " гэхэд Батмөнх " хүч хэрэглэж болохгүй. Асуудал гарвал тантай холбоотой шүү " гэсэн гэдэг. Батмөнх улс төрийн товчоог огцруулах тогтоол уншихад 1 ч сайд зөвшөөрч гараа өргөөгүй тул УТТ-ны 11 гишүүнийг 1 нэгээр нь дуудаж тогтоолдоо гарын үсэг зуруулсан гэж байгаа. Цаашдаа нам төрийн өндөр албан тушаалтнаас авахуулаад жижиг хурган дарга нар нь хүртэл улсын өмч байгалийн баялгийг хуваан үнэгүй авч МУ-ыг дампууруулах Хятадын колони болгох үүд хаалга нээгдсэн.
Ж.Батмөнх гуай бол хуйвалдах зан төрхтэй хүн биш боловч хулчгар хүн байж дээ. Коммунист биш, ардчилагч ч биш бөв бөөрөнхий бөмбөг шиг өнхөрдөг хүн байж дээ.
... айгаад хэдэн хоосон толгойтой хөөрсөн залуучуудад төрөө өгсөн байх шүү...дараа нь буруу юм хийснээ ойлгоод удаагүй явчихсан даа хөөрхий...
Батмөнхийн авгай Дарийиаа гэгч нөхрийнхөө өдрийн тэмдэглэлийг Элбэгдоржид өгсөн гэдэг. Ямар учраас улсад тушаах ёстой зүйлмйг Элбэгдоржид өгсөн нь гайхал төрүүлдэг. Хуурагдсан , эсвэл худалдагдсан байж мэднэ. Үүнийг Элбэгдоржоос авч нийтэд ил тод болглх хэрэгтэй. Эндээс үнэн мөн тодрох байх. Батмөнхийн өдрийн тэмдэглэл бол монголын ард түмний өмч юм шүү.
АНУ н ерөнхийлөгч Д.Трамп "Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй" гэж хэлсэн.
Хий дөвийлгөж илт Худал бичих эрт орой ил болно. Чаушеско буудуулж амиа алдсны дараа тэр үеийн УТТ -хон тэргүүтэй Махн-хан амь наана там цаана бцгаасан. Дээрээс нь Горбачев москвагаас утасдаж “ардчлал, өөрчлөн шинэчлэл хурдан хий.Битгий дүлэгнээд бай,,,” хэмээн загнасанд бүр бантаж шалавхан огцроод бултцгаасан. Бмөнх бол хамгийн аймхай хулчгарын туйл бсан гэж юмыг үнэнээр бичвэл наад ном чинь хэд гурав зарагдаж магад .түүх үнэнээрээ бх ёстой шүү.
1989 оны 6 сард Бээжинд оюутны бослого гарч хятадууд цус урсгаж дарсан. Уг нь яг тэр тянамины талбайд оюутнууд жагсаж байхад Зөвлөлт Холбоот Улсын ерөнхийлөгч Горбачёв Бээжинд айлчлал хийж хятадтай харилцааг сайжруулсан гэдэг. Ж.Батмөнх гуайгаас ухаантай хүн байсан бол 1989 оны 9 сард Бээжинд очиж хятадын коммунист намын удирдлагатай уулзаж харилцаагаа сайжруулсан бол 1989 оны 12 сарын ардчилсан хөдөлгөөн монголд гарахгүй харин 1990 оноос хятадтай харилцаагаа сайжруулан худалдаа хамтын ажиллагаа эхэлж болохоор байжээ. Юу гэж хятадтай харилцаа сайжирах гэж байхад эрлийзүүд 1990 оны12 сарын хүйтэнд ардчилал гэж ярьж байхав. Манай удирдлага ухаантай хүн биш байжээ.
Batmenh gyai syyri yhaan saitai ch siidber deeree ydaan hyn sig gej zaazyyr Damdin gyai heeb neg helsen dee!!!!!!gehdee tyyhen tom gabyatai hyn bol Batmenh gyai bailgyi yahab ee!!!zarim ardchilagchid gej ter yed dohiod baisan nehedyydiin sain muug harj yzeegyi ni haramsaltai....................
Энэ мангар Баярхүүд юуч даалгаж хариуцуулж болохгүй. Яагаад гэвэл уг асуудлынх нь ач холбогдол Баярхүүгээсээ болоод унана. Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Л.Эрдэнэчулуун энэ нөхөрийн ороо гараа байдалд үнэлэлт өгсөн шүүдээ. Өөрөөрөө бахархах юмаа хайгаад юм юмнаас шүүрэн мөн зовж байна даа хөөрхий.
Ардчилалын суурыг тавьсан
Саваагүй нохой саранд хуцна гэдэг шиг энэ асуудал чамд ямарч хамаагүй. Чи нарийн асуудал мэдэхгүй юм байж
ЖБ дэндүү даруу хүн бж, аймхай ч гэмээр юм уу, туйлшрхагүй л байцгаая
ЖБ дэндүү даруу хүн бж, аймхай ч гэмээр юм уу, туйлшрхагүй л байцгаая