sonin.mn

3-р сарын 8-нд 14-р сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Дөрөвдүгээр чуулган гадаад харилцааны талаар хэвлэлийн бага хурал хийв. 




ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Хятад, Америкийн харилцааны талаарх сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Хятад, АНУ хоёулаа том гүрнүүд бөгөөд аль нь ч бие биенээ өөрчилж чадахгүй, харин харилцах арга барилаа өөрчлөх боломжтой гэж мэдэгдэв. Тухайлбал харилцан хүндэтгэлтэй хандах, энх тайвнаар зэрэгцэн орших үндсэн зарчмыг баримтлах, харилцан ашигтай ирээдүйг эрэлхийлэх явдал болно. Үүнтэй холбогдуулан CGTN-ийн саяхан хийсэн судалгаагаар хоёр талын харилцааны ерөнхий тогтвортой байдал, эерэг хандлагыг хадгалах нь сүлжээ ашиглагчдын нийтлэг ойлголт болж байгаа бөгөөд тэд Хятад, АНУ-ын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, солилцоог өргөжүүлэх өндөр хүлээлттэй байгаагаа илэрхийлэв.




Судалгаанд хамрагдагчдын 83.1% нь Хятадтай сайн харилцаатай байх нь маш чухал гэж үзэж байгаа бол санал өгөгчдийн дотор Бүгд Найрамдах Намынхан 82.7%, Ардчилсан Намынхан 85.8% нь санал нийлсэн байна. Мөн 60.6% хүмүүс нь Хятад, Америкийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжилд өөдрөг хандлагатай байна.


Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны тогтвортой, эрүүл хөгжил нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэж байна. Судалгаанд оролцогчдын 69.7% нь АНУ Хятадтай хийх худалдаанаас ашиг хүртэнэ гэж үзэж байгаа бол 18-24 насны оролцогчдын 65.4% нь хоёр улсын худалдаа шударга гэж үзэж байна.